Нүүрсний сонсголын гэрчийн нэрсийг батална

Хуучирсан мэдээ: 2023.11.27-нд нийтлэгдсэн

Нүүрсний сонсголын гэрчийн нэрсийг батална

Нүүрсний сонсголын гэрчийн нэрсийг батална

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраар ахлуулсан Нүүрсний сонсгол зохион байгуулах түр хороо өнөөдөр /2023.11.27/ хуралдахаар товлогдсон. Тэгвэл хорооны хуралдаанаар Түр хорооны сонсгол товлон зарлах тухай, сонсголд гэрчээр дуудах тухай, нотлох баримтыг шинжлэн судлах дараалал тогтоох тухай тус тус хэлэлцэнэ.

Урьдчилсан байдлаар Нүүрсний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулах бөгөөд сонсголд оролцох гэрчүүдийн нэрсийг тогтоож, хэн хэнийг нүүрсний сонсголд гэрчээр дуудах вэ гэдэг тодорхой болно. Олон нийтийн зүгээс УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс Тавантолгойн захирал асан Б.Ганхуяг нарын сонсголд оролцуулах ёстой гэж үзэж байгаа юм. Тэдний хувьд нүүрсний хэрэгт холбоотой эсэхийг нь шүүхээр дэнсэлж байгаа ч нүүрсний хулгайн хамгийн том оролцогчид бас гэрчүүд гэж олон нийт дүгнэж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж