Хонгконгт энэ сарын 25-26-ны өдрүүдэд жүдо бөхийн Азийн нээлттэй тэмцээн боллоо. Тус тэмцээнд 24 улсын нийт 131 жүдоч өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Э.Сумъяабазар, Ө.Пэрэнлэйжамц нар оролцжээ. Улмаар -60 кг-д Э.Сумъяабазар алтан медаль, +100 кг-д Ө.Пэрэнлэйжамц хүрэл медаль тус тус хүртсэн аж.
Ө.Пэрэнлэйжамц нь дархан аварга Г.Өсөхбаярын хүү бөгөөд 18 хүртэлх насны 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцож байсан билээ.
Монгол улсын шигшээ багийн тамирчид арваннэгдүгээр сарын 11-нээс Япон улсад тэмцээний өмнөх хамтарсан бэлтгэлээ эхлүүлсэн билээ. Кокушикан их сургуульд эрэгтэй шигшээ баг, Нихон их сургуульд эмэгтэй шигшээ баг маань бэлтгэлд хамрагдсан юм. Эрэгтэй, эмэгтэй шигшээ багийнхан маань өнгөрөгч долоо хоногоос Токай их сургуульд хамтарсан бэлтгэлд хамрагдаж эхэлжээ.
Холбоотой мэдээ