Киришима Б.Лхагвасүрэн Кюүшү башёд түрүүллээ

Киришима Б.Лхагвасүрэн Кюүшү башёд түрүүллээ

Киришима Б.Лхагвасүрэн Кюүшү башёд түрүүллээ
@‘åŠÖ¸i‚Ì“`’BŽ®‚ɋ삯‚‚¯‚½•êƒGƒ“ƒtƒQƒŒƒ‹‚³‚ñi¶j‚Æ•ƒƒrƒƒƒ“ƒuƒ`ƒ…ƒ‹ƒ“‚³‚ñi‰Ej‚ɃLƒX‚³‚êAÎŠç‚Ì–¶”nŽR‰ü‚ß–¶“‡‚R‚P“úŒß‘OA“Œ‹ž“s–n“c‹æ‚Ì—¤‰œ•”‰®i‘ã•ŽB‰ej

Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшү башё 15 өдрийн турш Фүкүока хотод болж, өнөөдөр/2023.11.26/ түрүү бөх тодорлоо. Башёгийн сүүлийн өдөр буюу өнөөдөр хоёр бөхийн хооронд л түрүү яригдсан. Тодруулбал, озэки Киришима Б.Лхагвасүрэн болон Атамифүжи нар өрсөлдөв. Хэрэв Киришима учраа бөхдөө ялагдаж, Атамифүжи ялвал хоёр бөхийн хооронд нэмэлт барилдаан гарах байсан.

Гэтэл Атамифүжи сэкивакэ Котоноавакад дийлдсэнээр 11 даваа, дөрвөн унаатай болж, түрүүлэх боломжоо алдсан. Харин озэки Киришима озэки Такакэйшог давснаар 13 даваа, хоёр унаатайгаар Кюүшү башёд түрүүллээ. Ийнхүү өдгөө 27 настай түүний хувьд энэ жилийн хоёр дахь түрүүгээ хүртэж байна. Тэрбээр Хацү башёд үзүүрлэж, Харү башёд түрүүлсэн билээ.

Бусад монгол бөхчүүдийн тухайд Хошорюү С.Бямбасүрэн өнөөдөр сэкивакэ Дайэйшог давснаар арван даваа, таван унаатайгаар башёг өндөрлүүлсэн бол Тамаваши Б.Мөнх-Оргил есөн даваа, зургаан унаатай, Хокүсэйхо Э.Даваанинж долоон даваа, найман унаатай башёг дуусгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
60
ЗөвЗөв
8
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-11-26 139.5.217.168

Баяр хүргэе. Энэ зургийг заавал фэйст байрлуулах ёстой юу? Хүүгээ биш мөнгө үүсэж байгаа юм шиг харагдаж байна. Хүүгээрээ бахархалгүй яахав. Гэхдээ элдэв фантази хэрэггүй дээ. Монголчууд бид нар чинь элдэв сайн муу хэл ам холуур байгаасай л гэж залбирдаг улс шүү.

Avatar

Нэргүй 2023-11-26 192.82.92.195

юун мөнгө үнсэх вэ.Энэ аль эртний аав ээж нь Японд очиж байсан үеийн зураг байна.

Avatar

зочин 2023-11-26 66.181.182.98

Сгмо сайхан барилдаан шүү, манайхан шиг унахгүй гэж дүүжигнээд байхгүй юм. хийх мэхээ хийгээд богино хугацаанд барилддаг ннь сайхан. Манайх БӨХИЙН ӨРГӨӨ, ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНгийнхээ хэмжээнд тодорхой талбайтай болох хэрэгтэй. Албаар гарах, өрсөлдөгчийнхөө хүчинд дийлдэн гарах зэрэгт ялаагдал өгөх ,гараар газар тулахад ч ялагдал өгөх хээрэгтэй. Бас барилдаж эхлэсэн л бол барилдах хэрэгтэй. амрах шалтаг заагаад барилдахгүй байгааг араас нь ч болов өрсөлдөгч нь барьж аваад давж байх хэрэгтэй.

Avatar

Ц 2023-11-26 66.181.183.252

давхар давхар баяр боллоо..амжилт бүгдийг сайн сайхныг хүсэн ерөөе.аав ээжид нь баярлалаа

Avatar

Ган 2023-11-26 202.126.90.120

Баяр хүргэе. монголчууд үнэхээр сумог хөгжүүлж баяжуулж чадаж байнаа. Одоо манайхан байхгүй бол сумо давсгүй хоолтой адил болж нурж унах байхдаа. 30 сая хүний үндэсний бөхийг 3 сая хүнтэй монголчууд тэргүүлж байгааг харьцуулхаар бахархахгүй байхын аргагүй шүү

Avatar

Юу вэ 2023-11-26 103.57.93.253

Худлаа цаасан малгай өмсгөхөө боль,далчигануур гэдэг нь

Avatar

Зочин 2023-11-26 139.5.218.66

пялдага гар вэ, Япон 100 гаран сая хүн амтай ч сумо барилдах хүн олдохгүй байгаа нь нэгийг хэлнэ бус уу, манайхан сайндаа түрүүлээд байгаа юм ч биш байх аа

Avatar

Нэргүй 2023-11-26 213.87.139.221

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-26 66.181.160.17

Баяр хүргэе . Нүдэнд дулаахан сайхан хүү шүү …

Avatar

Нэргүй 2023-11-26 202.9.40.120

Жилд 6 удаа сумогийн тэмцээн болдог. хоёр сар тутуам баше болдог гэсэн үг. Монголчууд бид 6 тэмцээний 3-т нь цомыг нь аваад байхад болно. Бид япон сумочид, үзэгчдийг нь хүнтэгэж байгаа юм. Киришима бол ёкозүна болж болно. Харин Хоошёрю Бямбасүрэн арай болоогүй байна. Бэлтгэл нөхцөл бүрдээгүй үед ёкозүна болвол хурдан зодог тайлах болно. үүнийг бодолцох хэрэгтэй. Ер нь бол зодог тайлахаас 2 жилийн өмнө л ёкозүна болвол зүгээр байдаг. Яг Тэрүнофүжи шиг.

Avatar

Нэргүй 2023-11-26 119.18.0.245

Баяр хүргэе,
Тэрүнофүжи гэж Тайхар чулуу шиг сайхан эр маань юу хийгээд явнам

Avatar

Зочин 2023-11-26 66.181.177.117

Сумод допингийн шинжилгээ авдаг юм болов уу, манайхаас допингийн багш авбал сумо мөн сайхан хөгжинө дөө

Avatar

Нэргүй 2023-11-26 153.242.175.134

сумод допинг хэрэглэж болдог бга шүү. допингийн бас зөвөөр ашиглаж болдог гэдгийг сумогоос харж болно.
сумочид ихэвчлэн бэртлийн дараа эргэн хурдан формондоо орохын тулд эмчийн хяналтанд дор тодорхой заасан тунгаар хэрэглэдэг бгаа.

Avatar

Зочин 2023-11-26 139.5.218.66

манай үндэсний бөхөд харин сайхан жишээ биш үү, үндэсний бөх ямар их спорт биш допингийг хориглоод хэрэггүй мэт, гол нь хэтрүүлдэггүй тохируулж хэрэглэх асуудал л байна даа

Avatar

Зочин 2023-11-26 103.212.119.238

Япон бөхчүүд ч шудрага сайхан барилдах юм даа

Avatar

mON 2023-11-26 103.212.119.102

UUHAI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж