Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшү башё 15 өдрийн турш Фүкүока хотод болж, өнөөдөр/2023.11.26/ түрүү бөх тодорлоо. Башёгийн сүүлийн өдөр буюу өнөөдөр хоёр бөхийн хооронд л түрүү яригдсан. Тодруулбал, озэки Киришима Б.Лхагвасүрэн болон Атамифүжи нар өрсөлдөв. Хэрэв Киришима учраа бөхдөө ялагдаж, Атамифүжи ялвал хоёр бөхийн хооронд нэмэлт барилдаан гарах байсан.
Гэтэл Атамифүжи сэкивакэ Котоноавакад дийлдсэнээр 11 даваа, дөрвөн унаатай болж, түрүүлэх боломжоо алдсан. Харин озэки Киришима озэки Такакэйшог давснаар 13 даваа, хоёр унаатайгаар Кюүшү башёд түрүүллээ. Ийнхүү өдгөө 27 настай түүний хувьд энэ жилийн хоёр дахь түрүүгээ хүртэж байна. Тэрбээр Хацү башёд үзүүрлэж, Харү башёд түрүүлсэн билээ.
Бусад монгол бөхчүүдийн тухайд Хошорюү С.Бямбасүрэн өнөөдөр сэкивакэ Дайэйшог давснаар арван даваа, таван унаатайгаар башёг өндөрлүүлсэн бол Тамаваши Б.Мөнх-Оргил есөн даваа, зургаан унаатай, Хокүсэйхо Э.Даваанинж долоон даваа, найман унаатай башёг дуусгаж байна.
Холбоотой мэдээ