"UFC"-ийн гэрээ нь дууссан Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов гарлаа

Хуучирсан мэдээ: 2023.11.26-нд нийтлэгдсэн

"UFC"-ийн гэрээ нь дууссан Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов гарлаа

"UFC"-ийн гэрээ нь дууссан Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов гарлаа

Монголын өнөө цагийн шилдэг тулаанчдын нэг Д.Батгэрэлийн ээлжит тулааны өрсөлдөгч, тов нь тодорхой болжээ. Дэлхийн шилдэг "UFC" холбоотой гэрээ байгуулсан анхны монгол тулаанч тэрбээр ирэх арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Лас Вегаст "Karate Combat" лигийн хүрээнд Фредди Масаботой тулалдах аж. Тус лигт "UFC"-д тулалдаж байсан хэд хэдэн тулаанч тулалдах бөгөөд Д.Батгэрэл энэ оны дөрөвдүгээр сараас хойших анхны тулаандаа оролцох гэж байна.

Д.Батгэрэлийн "UFC" холбоотой байгуулсан гэрээ дуусгавар болсон гэх мэдээ бий. Өдгөө 34 настай түүний хувьд тус холбоонд хийсэн эхний дөрвөн тулааныхаа гуравт нь ялж, сайн эхлэлийг тавьсан ч сүүлийн гурван тулаандаа дараалан ялагдсан билээ.

Фредди Масабо нь Кубын боксын шигшээ багт харьяалагдаж байсан нэгэн. 38 настай тэрбээр холимог тулаан руу шилжсэнээсээ хойш эхний таван тулааныхаа дөрөвт нь ялж, нэг удаа тэнцсэн аж.

Д.Батгэрэлийн адил UFC"-д данстай явсан хоёр тулаанч "Karate Combat" лигт хүч үзнэ. Тодруулбал, холимог тулаан сонирхогчдын эчнээ мэдэх Энтони Петтис, Бенсон Хендерсон нар тулалдахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж