Дэлхийг тойрох 3 жилийн аялал цуцлагдлаа

Дэлхийг тойрох 3 жилийн аялал цуцлагдлаа

Дэлхийг тойрох 3 жилийн аялал цуцлагдлаа

"Life at sea Cruises" аялалд хамрагдаж, гурван жилийн турш дэлхийг тойрохоор гэрээ байгуулсан хүмүүсийн аялал цуцлагджээ. Хөлөг онгоц Туркийн Истанбул хотоос арваннэгдүгээр сарын 1-нд хөдөлнө гэж байсан арваннэгдүгээр сарын 11 болгож хойшлуулсан. Улмаар Амстердамаас арваннэгдүгээр сарын 30-нд хөдөлнө гэж дахин хойшлуулжээ. Гэвч уг аяллыг захиалсан 111 зорчигчийн мөрөөдөл талаар болов. Хэдэн долоо хоног чимээгүй байсны эцэст компани хөлөг онгоцгүй гэдэг үнэнээ хүлээн зөвшөөрч, төлбөрийг буцаан олгохоо амлалаа. 

Тасалбар захиалсан зорчигчдын зарим нь хэдийнэ Истанбулд очоод хүлээж байжээ. Мөн зарим нь дэлхийг тойрох аялалдаа бэлтгэн орон сууцаа зарах нь зарж, түрээслэх нь түрээсэлсэн байна.

Ямартай ч ихэнх зорчигч насан туршийн дурсамж бүтээхийн тулд олон арван мянган ам.доллар зарцуулсан нь тодорхой. Гэтэл өдгөө мөнгөө буцааж авахын тулд хэдэн сар хүлээх хэрэгтэй болов. Компанийн зүгээс эргэн төлөлтийг хоёрдугаар сарын сүүл гэхэд дуусгана гэж мэдэгдлээ. Энэ хүртэл орох оронгүй болсон хүн олон байгаа аж. 

"Life at Sea Cruises" компани "AIDA Cruises"-аас "AIDAaura" хөлөг онгоцыг худалдаж авахаар төлөвлөж байсан. Хөлгийг худалдаж аваад "MV Lara" гэж нэрлэх учиртай байв. Худалдааны яриа хэлэлцээр төлөвлөснөөс удаан хугацаанд үргэлжилсээр, эцэст нь арваннэгдүгээр сарын 16-нд өөр нэг компани "AIDAaura"-г худалдаж авснаа зарлажээ. 

Үүнээс нэг өдрийн дараа "Life at Sea Cruises" компанийн гүйцэтгэх захирал асан Кендра Холмс зорчигчдод зориулж 15 минутын видео мэдэгдэл хийсэн байна. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

З 2023-11-26 103.57.93.150

Дэлхий нийтээрээ луйварчин дээрэмчин болжээ. Мөдхөн бие биенээ барьж иддэг болох нь ээ.

Avatar

Нэргүй 2023-11-26 213.87.139.221

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж