"Squid Game: The Challenge" шоуны оролцогчид шүүхэд хандана

"Squid Game: The Challenge" шоуны оролцогчид шүүхэд хандана

"Squid Game: The Challenge" шоуны оролцогчид шүүхэд хандана

"Netflix"-ийн уран бүтээл "Squid Game" киноноос сэдэвлэсэн "Squid Game: The Challenge" шоуны оролцогчид зураг авалтын үеэр гэмтэл авсан учир гомдол гаргана гэжээ. Их Британийн "Express Solicitors" фирм төлбөр авахыг хүссэн оролцогчдыг төлөөлж буйгаа зарлав. 

"Бид энэ шоуны үеэр бэртсэн оролцогчдын өмнөөс нэхэмжлэлийн захидал илгээсэн. Бидэнд хэлсэнчлэн тэд зугаацах нэрийдлээр аюулгүй байдлын хил хязгаарыг хэтрүүлсэн. Шоундаа эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартыг дагаж мөрдөж, хүмүүст хор хөнөөл учруулахуйц эрсдэл үүсгэхгүй байх ёстой" гэж "Express Solicitors"-ын гүйцэтгэх захирал Даниел Слэйд мэдэгдлээ. 

Шоуны продакшн болох "Studio Lambert" компанид илгээсэн нэхэмжлэлийн захидал нь эхний алхам аж. Тус фирм өдгөө нэмэлт нотлох баримт цуглуулж байгаа бөгөөд шаардлагатай бол шүүхэд хандана гэв. Гэхдээ одоогоор компани хоёр л оролцогчийг төлөөлж байна. Хоёр оролцогч гипотерми болон мэдрэлийн зэрэг гэмтэл авсан гэжээ.

"Squid Game: The Challenge" шоуны өөр нэг оролцогч өмнө нь хэвлэлээр зураг авалтын талаар ярьж байсан. Эхний ангийн "Улаан гэрэл, ногоон гэрэл" зураг авалт дэлгэцээр тавхан минут гардаг ч бодит байдал дээр өвлийн хүйтэнд хэдэн цагийн турш зураг авалтыг нь хийсэн гэжээ.

"Яг дайны бүс шиг байсан. Хүмүүсийг эмч нар авч явсан ч бид юм хэлж чадаагүй. Хэрвээ ярих юм бол тэмцээнээс хасагдана" гэж тус оролцогч ярьсан байна. 

Мөн "Уралдаанд оролцогчид өөрсдийгөө ямар нэг хөгжилтэй юманд оролцож байна гэж бодсон. Бэртсэн хүмүүс өөрсдийгөө тэгнэ чинээ санаагүй. Хүйтэн цаг агаарт хүнд дарамттай зураг авалтад орсны эцэст тэд бэртэл гэмтэлтэй л үлджээ. Нэг хүний гар хүйтнээс болж нил ягаан болсон байсан. Ийм гэмтэл эрүүл мэндэд маш ноцтой үр дагавар учруулж болзошгүй. Хүйтэн байсан ч олигтой хувцас өгөөгүй" гэж "Express Solicitors"-ын гүйцэтгэх захирал Даниел Слэйд хэллээ.

Харин шоуны гүйцэтгэх продюсер Стивен Ламберт ялгаатай байр суурийг илэрхийлж байна. "Бид телевизийн тэмцээний түүхэн дэх хамгийн том шагналыг өгч байна. 4.56 сая ам.доллар хожихын тулд цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахгүй шүү дээ. Хүнд хэцүү үе байсан. Амьдралынхаа туршид орой бүр тэр дотуур байранд хоол идэхийг хүсэхгүй ч нэвтрүүлэгт оролцох нь илүү сайхан" гэж тэр хэлжээ. 

Эх сурвалж: THE HOLLYWOOD REPORTER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-26 213.87.139.221

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж