Холодоморын дурсгалын өдөр 75 дроноор Украинд халдав

Хуучирсан мэдээ: 2023.11.26-нд нийтлэгдсэн

Холодоморын дурсгалын өдөр 75 дроноор Украинд халдав

Холодоморын дурсгалын өдөр 75 дроноор Украинд халдав

Холодоморын дурсгалыг хүндэтгэх өдөр буюу арваннэгдүгээр сарын 25-ны Бямба гаригт ОХУ-ын арми Украинд томоохон хэмжээний дроны халдлага үйлдэв. Үүнийг санаатай терроризм гэж Украины ерөнхийлөгч Зеленский мэдэгдлээ.

"Холодоморын хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр ОХУ 70 гаруй камиказэ дрон хөөргөсөн. Санаатай терроризм. Яг цагтаа. Оросын удирдагч алж чадна гэдгээрээ бахархаж байна. Бид агаарын довтолгооноос хамгаалах хүчээ бэхжүүлж, илүү олон дроныг саатуулахаар ажиллаж байна. Мөн бид Оросын терроризмын эсрэг дэлхийг нэгтгэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллаж байна. Террорист улс ялагдаж, хийсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой” гэж Зеленский хэлэв.

Украины Агаарын довтолгооноос хамгаалах хүчин 75 нисгэгчгүй онгоцноос 74-ийг нь устгасан байна. Халдлагын улмаас Киев хотод таван хүн шархаджээ. 

Холодомор гэдэг нь украинаар өлсгөж алах гэсэн утгатай үг юм. 1932-1933 онд Иосиф Сталины дэглэмээс үүдэлтэй өлсгөлөнгөөр Украины олон сая хүн нас барж байсан. Энэ эмгэнэлт явдлыг Холодомор гэж нэрлэдэг. ОХУ-ын түрэмгийлэл эхэлснээс хойш улс орнууд Холодоморыг геноцид гэж хүлээн зөвшөөрөх болжээ. 

Зеленский Холодоморын дурсгалын өдөр илтгэл тавихдаа "Шударга ёс 90 жилийн дараа биш, яг одоо чухал байна. Украин юу туулсныг бид хэзээ ч мартахгүй. Тоталитаризмын гэмт хэргийг өвлөн авсан Орос улсын манай нутаг дэвсгэрт авчирсан шинэ геноцидыг бид таслан зогсоох л болно" гэжээ. 

Эх сурвалж: THE KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж