ОХУ-ын ерөнхий сайд асан Михаил Касьяновыг Хууль зүйн яам гадаадын агентын бүртгэлд нэмжээ. Тус улсын хуульд зааснаар гадаадаас мөнгө, дэмжлэг авч буй албан тушаалтнууд болон байгууллагуудыг гадаадын агентаар нэрлэдэг. "Касьянов гадаадын төлөөлөгчдийн мессеж, материалыг хүмүүсийн дунд тарааж, түгээх ажилд оролцохын зэрэгцээ ОХУ-ын төрийн байгууллагуудын гаргасан шийдвэр, тэдний баримталж буй бодлогын талаар худал мэдээлэл тараасан" гэж яамны цахим хуудсанд бичжээ.
Михаил Касьянов 2000 онд Путиныг ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа ерөнхий сайд болсон. Улмаар 2004 онд албан тушаалаасаа огцорчээ.
Тэрбээр эдийн засгийн шинэчлэл, тэр дундаа Орос улсад орлогын албан татварыг жигд болгох ажлыг голчлон хариуцаж байв. Албан тушаалаа хүлээлгэж өгснийхөө дараа сөрөг хүчний томоохон зүтгэлтэн болж, 2008 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр оролдсон ч үндэсний сонгуулийн хороо түүнийг дэмжээгүй юм. ОХУ-аас Украинд түрэмгийлсний дараа Касьянов Латви руу дүрвэсэн гэх мэдээлэл бий.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ