МОНГОЛ УЛС “ДЭЛХИЙН АВАРГА” ШОГ ЗУРААЧТАЙ БОЛЛОО

МОНГОЛ УЛС “ДЭЛХИЙН АВАРГА” ШОГ ЗУРААЧТАЙ БОЛЛОО

МОНГОЛ УЛС “ДЭЛХИЙН АВАРГА” ШОГ ЗУРААЧТАЙ БОЛЛОО

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо 2023 оны энэ сарын 12-ноос 17-ны хооронд  Олон улсын шог зураачдын (International Society of Caricature Artists) З2 дахь чуулган зохиогджээ. Энэ үеэр  хэн шог зураг хурдан зурах вэ тэмцээн болж дэлхийн өнцөг булан бүрээс 250 гаруй зураач ирж оролцсон байна. Энэхүү тэмцээнд Монголын зураач, яруу найрагч Л.Мөнхтөр түрүүлж, “World’s Fastest Caricature Artist” буюу Дэлхийн хамгийн хурдан шог зураач цом гарджээ. Тэмцээнд оролцогчид  30 минутад мэргэжлийн шаардлага хангасан 12 зураг зурах даалгавартайгаас Л.Мөнхтөр нийт 44 зураг зуран 1-р байрт шалгарчээ.

Дэлхийн хамгийн хурдан шог зураач тэмцээн уг хотын Sheraton Gateway зочид буудалд болсон  байна.  Мөн тэрбээр “Outstanding 3D Тechnique” буюу хошин хөрөг баримлын ангилалд 3-р байр эзэлсэн байна.  Өмнө нь тэрбээр 2014 онд Охайёо мужийн Сандаски хотод болсон уг ангиллын тэмцээнд 2-р байрт шалгарч  байсан аж. 2006 оноос өнөөг хүртэл Америк дахь монголчуудын дунд соёл урлаг, утга зохиол, олон нийтийн арга хэмжээг хамтран зохион байгуулж ирсэн агаад тэрбээр энэ жил уран бүтээлийн олз омог ихтэй байна.  Учир нь эссэ, дурсамж, өгүүллэгийн “Тэрс өнцөг”, яруу найраг, дууны “Дэлхий нэвт” хос номоо гаргаж уншигчдын хүртээл болгосон байдаг. Хошин хөрөг бол дүр урлал, комикс, анимэйшн, хүүхэлдэйн киноны үндэс болдог маш чухал, урлагийн өвөрмөц төрөл. Дараа дараагийн наадмуудад зураачдаа тогтмол оролцуулах тал дээр Монголын шог зураачдын холбоо санаачилгатай байх, мөн Соёлын яам зураачдаа дэмжиж ажиллахыг тэрбээр хүссэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
85
ЗөвЗөв
13
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гэсү 2023-11-25 71.198.147.203

Мундаг залуу даа. Яалт ч үгүй энэ цагт цөөн төрсөн хос авьяастнуудын нэг. АНУ Холливүүд, Юнивэрсал пикчрс-т мэргэжлийн зураачаар тэнцэж ажилласан анхны буюу бараг ер нь ганцхан Монгол гэж түүхийг нь сонсож явлаа шүү. Үзэл бодол нь хаашаа байх нь хамаа алга, Монгол хүн гэдгээр нь бахархаж байна.

Avatar

Нэргүй 2023-11-25 202.9.40.235

Баяр хүргэе

Avatar

Нэргүй 2023-11-25 202.9.46.54

Мундаг

Avatar

Нэргүй 2023-11-25 213.87.154.144

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-25 216.38.195.74

-xsgyiCJkst; #

Avatar

Энэ чинь ороz байх шив 2023-11-25 185.252.221.230

ороzын тролл магтан дуулагч нохой ороzтоо очиж амьдраач. америкаас ороzыг магтдаг тролл байгаамдаа энэ

Avatar

Нэргүй 2023-11-25 185.252.221.230

америкын үр шимийг хүртэж, америкад амьдардаг энэ луйварчин оросыг магтаад дайн сурталчилдаг нохой мөн шив дээ. оростоо очоод алиалагчаа хийгээд амьдрах хэрэгтэйшд. луйварчин нохой

Avatar

Зочин 2023-11-25 77.249.65.151

Энэ бол байгалийн авьяас, оюун ухаан.
Танд халуун баярыг хүргэе!

Avatar

Нэргүй 2023-11-25 202.126.89.229

Ямар мундаг юм бэ. Баяр хүргэе

Avatar

Нэргүй 2023-11-25 202.9.40.120

Мундаг ахдаа баяр хүргье. Үнэхээр гайхалтай. Тийм бага хугацаанд тэр олон зураг зурдаг нь түүний чадвар юм даа

Avatar

Монгол хүн дээ 2023-11-25 66.181.185.94

ямар авъастай аога барил сайтай, бас сэргэлэн, ухаантай юм бэ. Сайн байнаа баяр хзргие Монголынхоо нэрийг өндөр өргөжээ

Avatar

zochin 2023-11-25 76.67.107.193

Сайн байна. Манайxан нэг ингэмээрдээ.

Avatar

zochin 2023-11-25 76.67.107.193

Gaixaltai, Amjilt !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж