Нийслэлээс сонгогдсон МАН-ын гишүүдэд агаарын бохирдол хамаагүй юу?

Нийслэлээс сонгогдсон МАН-ын гишүүдэд агаарын бохирдол хамаагүй юу?

Нийслэлээс сонгогдсон МАН-ын гишүүдэд агаарын бохирдол хамаагүй юу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэлэлцэх үеэр МАН-ын нийслэлээс сонгогдсон гишүүд бултаараа шахам байсангүй. Ердөө хоёр гишүүн байсны нэг нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Ганбаатар нар юм.

УИХ-д МАН –ын бүлэг 60 гаруй гишүүнтэй бөгөөд 20 гаруй нь нийслэлээс сонгогдсон. Гэвч хамгийн чухал асуудлыг хэлэлцэх үед нийслэлээс сонгогдсон эрх баригч намын гишүүдээс ердөө хоёр гишүүн сууж байсанд УИХ-ын гишүүн Н.Ганибал шүүмжлэлтэй хандсан.

Үнэндээ ч МАН-ын гишүүд 2020 оны УИХ ын-сонгуульд нэр дэвшихдээ утааг ялсан гэдэг PR өдөр шөнөгүй шахам цацаж, сонгогдсон ч өнөөдөр үнэнд гүйцэгдчихээд сууж буй нь бодит үнэн. Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, гэр хорооллыг барилгажуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлснийг УИХ нэн яаралтай горимоор хэлэлцэж буй.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Гэр хорооллыг барилгажуулахгүйгээр агаар, хөрсний бохирдлыг шийдэхгүй гэдэг нь батлагдсан. Тийм учраас олон улсын бонд гаргаж, дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг барилгажуулна. Эхний удаад Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төвийг түшиглэн 20 мянган айлын орон сууц ашиглалтад оруулна. Цаашлаад их сургуулиудыг дэд төвүүд рүү шилжүүлнэ” гэдгээ мэдэгдээд буй.

Хамгийн ноцтой нь, түлшиндээ угаартан амв насаа алдах иргэдийн тоо буурахгүй байна. Энэ он гарсаар 57 иргэн угаартан амиа алдаад буй.

Хэдхэн сарын дараа УИХ-ын сонгууль болно. Тэр үед агаарын бохирдолд анхаарал хандуулаагүй гишүүдийг дахин итгэл үзүүлж болохгүй гэдгийг л санаачих ёстой шүү.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж тавьсан “Улаанбаатар хотын утаа болон сайжруулсан шахмал түлшний талаар” асуулгын хариуг сонссон юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-24 213.87.154.144

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-24 103.212.116.181

Нийслэлээс сонгогдсон ч гэх шиг!!! Зориуд ингэж талцуулдаг. Монгол хүн бүрийн асуудал шдээ. Дорнодын талд ч монгол хүн утаанд хордох ёсгүй

Avatar

Нэргүй 2023-11-24 202.9.40.120

За дандаа хэрүүлийн чанартай юм бичиж Хоролмаатаж байхаа боль. хүн болгон энэ тухай ярьж байна.

Avatar

Нэргүй 2023-11-24 66.181.183.207

Нянка агаар орчин бохирдоод зогсоогүй Экосистeм аюулд учраад байна

Avatar

ЗОЧИН 2023-11-24 59.153.114.248

Наадах МАН чинь 2024 оны сонгуулиар гарах гарахгүйгээ мэдэхгүй мангартаж байна .Бас Жаргалмаа гишүүний бялуунд бялуурчихсан юм шиг байна даа

Avatar

Нэргүй 2023-11-24 202.55.188.110

Муу шаамал намдаа үнэнч тэнэгүүдээ хохнь та нар утаандаа хордож угаартаад дуусаарай.

Avatar

Нэргүй 2023-11-24 103.212.117.111

DYYDLGN MERGJLN SEKSYG ODOOGCH80955877

Avatar

зочин 2023-11-24 202.126.90.148

Агаарын бохирдол АН-ынханд л хамаагүй б**х.Эд нар гадны тавиулууд.Улсын эдийн засгийг сүйрүүлж,төрийн данс улайлгагчид, Гадаадын өр зээлэнд унагаж ард иргэдээ хохироогчид.Өмч хувьчлэл нэрээр нийгмийн амчийг идсэн хүмүүс.Харин одоогийн төр зөвхөн агаарын бохирдлыг багасгах төдийгүй,улс орны эдийн засаг бизнесийг сэргээж урагшлуулах, бүтээн байгуулалт өрнүүлэх иргдийн амьдралыг дээшлүүлэх талаар бололцоот бүхнийг хийж зүтэж байна. Үүнийг иргэд ил харж байна

Avatar

Нэргүй 2023-11-24 103.212.117.111

SEXSEER TAICHJ80OT5877

Avatar

Нэргүй 2023-11-24 103.212.117.111

AX NART SEKSEER SADARTLA80955877

Avatar

Зочин 2023-11-24 66.181.176.176

Ямар ч авцалдаагүй юм ярих юм. Их, дээд сургуулиадыг хотоос гаргана гэж яриад маш олон жил болсон. Гэтэл саяхан МУИС-ийн хуучин байрыг нурааж томсгож барина гээд л байсан. Одоо болохоор их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэнэ гэх.

Avatar

Зочин 2023-11-24 103.212.116.191

Дэгийн хуульдаа энэ цагийг сөрөг хүчний асуулгын цаг гэсэн учир МАН-хан ач холбогдол өгөхгүй байгаа биз. УВС ХҮМҮҮСИЙН СОНГУУЛИЙН ЗОДООН ЭХЭЛСЭН БОЛОЛТОЙ. АЛТАНХУЯГ ХҮРЭЛБААТАР ЛУУ ДАЙРААД БАЙСАН. ЦОГТГЭРЭЛ ЧОЙЖИЛСҮРЭН ЛҮҮГЭЭ УТААГААР НҮДЭЭД БАЙНА.

Avatar

Нэргүй 2023-11-24 213.87.152.120

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж