Нийслэлээс сонгогдсон МАН-ын гишүүдэд агаарын бохирдол хамаагүй юу?

Хуучирсан мэдээ: 2023.11.24-нд нийтлэгдсэн

Нийслэлээс сонгогдсон МАН-ын гишүүдэд агаарын бохирдол хамаагүй юу?

Нийслэлээс сонгогдсон МАН-ын гишүүдэд агаарын бохирдол хамаагүй юу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэлэлцэх үеэр МАН-ын нийслэлээс сонгогдсон гишүүд бултаараа шахам байсангүй. Ердөө хоёр гишүүн байсны нэг нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Ганбаатар нар юм.

УИХ-д МАН –ын бүлэг 60 гаруй гишүүнтэй бөгөөд 20 гаруй нь нийслэлээс сонгогдсон. Гэвч хамгийн чухал асуудлыг хэлэлцэх үед нийслэлээс сонгогдсон эрх баригч намын гишүүдээс ердөө хоёр гишүүн сууж байсанд УИХ-ын гишүүн Н.Ганибал шүүмжлэлтэй хандсан.

Үнэндээ ч МАН-ын гишүүд 2020 оны УИХ ын-сонгуульд нэр дэвшихдээ утааг ялсан гэдэг PR өдөр шөнөгүй шахам цацаж, сонгогдсон ч өнөөдөр үнэнд гүйцэгдчихээд сууж буй нь бодит үнэн. Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, гэр хорооллыг барилгажуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлснийг УИХ нэн яаралтай горимоор хэлэлцэж буй.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Гэр хорооллыг барилгажуулахгүйгээр агаар, хөрсний бохирдлыг шийдэхгүй гэдэг нь батлагдсан. Тийм учраас олон улсын бонд гаргаж, дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг барилгажуулна. Эхний удаад Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төвийг түшиглэн 20 мянган айлын орон сууц ашиглалтад оруулна. Цаашлаад их сургуулиудыг дэд төвүүд рүү шилжүүлнэ” гэдгээ мэдэгдээд буй.

Хамгийн ноцтой нь, түлшиндээ угаартан амв насаа алдах иргэдийн тоо буурахгүй байна. Энэ он гарсаар 57 иргэн угаартан амиа алдаад буй.

Хэдхэн сарын дараа УИХ-ын сонгууль болно. Тэр үед агаарын бохирдолд анхаарал хандуулаагүй гишүүдийг дахин итгэл үзүүлж болохгүй гэдгийг л санаачих ёстой шүү.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж тавьсан “Улаанбаатар хотын утаа болон сайжруулсан шахмал түлшний талаар” асуулгын хариуг сонссон юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж