Унгар улсаас Украины тусламжийг хориглоно гэж заналхийлж байгаатай адил Европын комиссоос Будапешт олгохоор амласан 900 сая еврог царцаагаад байсан. Тэгвэл уг санхүүжилтээс Унгарт урьдчилгаа төлбөр хийхийг зөвшөөрсөн тухай Ройтерс агентлаг мэдээлэв. Уг санхүүжилтийг ОХУ-аас Украинд түрэмгийлсний дараа Европын холбооны орнуудад эрчим хүчний хямралаас гарахад нь туслах зорилготой тус холбооны "RPowerEU" хөтөлбөрөөс зарласан юм.
Унгарын тахлын дараах сэргээн босголтод зарцуулах ёстой нийт 11.3 тэрбум долларын санхүүжилтийг "REPowerEU" сегментийг оруулаад ардчилал ухрах, хууль дээдлэхтэй холбоотой асуудлаас болгоомжилж Европын холбооны гүйцэтгэх байгууллага царцаасан байна. Урьдчилгаа төлбөр нь Европын холбооны санхүүгийн тусламжтай холбоотой хууль тогтоомжийн шаардлагыг биелүүлэх шаардлагагүй гэж Ройтерс тэмдэглэв. Гэсэн ч ирэх арванхоёрдугаар сард болох хэлэлцээний үеэр Европын холбооны бүх орнууд энэ шийдвэрийг батлах ёстой.
Бараг нэг тэрбум ам.долларын хоригийг цуцалсан нь Унгар улс тус эвслийн Украинд үзүүлэх нэн чухал дэмжлэгийг эсэргүүцэж байгааг зогсоох зорилготой. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын удирдагчид дэмжлэг үзүүлэх стратегиа өөрчлөхийг зөвшөөрөхгүй бол Украины бүх тусламж болон Киевийг Европын холбоонд элсүүлэхийг хориглоно гэж сүрдүүлсэн гэх мэдээлэл байна.
ЭХ СУРВАЛЖ: THE KYIV INDEPENDENT
Холбоотой мэдээ