“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сонгох, сонгогдох эрх”-ийн судалгаа Монгол Улсад анх удаа хийгдлээ

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сонгох, сонгогдох эрх”-ийн судалгаа Монгол Улсад анх удаа хийгдлээ

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сонгох, сонгогдох эрх”-ийн судалгаа Монгол Улсад анх удаа хийгдлээ

Монголын ард түмэн 1992-2020 онд нийт 8 удаа парламентад өөрийн төлөөллөө сонгосон. Үүгээрээ бид сонгох, сонгогдох эрхийн асуудал дээр тодорхой мэдээлэл, боловсролтой болсон. Гэвч “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сонгогдох эрх” орхигдсоор ирсэн юм. Өнөөдөр бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх ёстой гэж хүчтэй ярьж улмаар УИХ-ын сонгуульд нэр дэвших квот тогтоон хуульчилж өгсөн. Тэгш эрхийн асуудал нь зөвхөн хүйсийн асуудал биш. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш эрхийн асуудал ч хамаарагдах ёстой.

УИХ-аас парламентын засаглалыг төгөлдөржүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 128 болгож нэмэгдүүлэн, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар болсон билээ. Тиймээс нийгмийн бүлгийн төлөөллийн нэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрх, улс төрийн оролцоог хангах зорилгоор Монгол Улсад анх удаа энэ төрлийн судалгааг хийжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сонгох, сонгогдох эрхээ бүрэн дүүрэн эдэлж чадаж байгаа эсэх, тэрхүү эрхээ эдлэхэд тулгамддаг асуудлыг олж илрүүлэх, холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлэх зорилго бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сонгох, сонгогдох эрх”-ийн судалгааг МАН-ын дэргэдэх “Хүний Эрх Дэвшилтэт Бодлогын Хүрээлэн” хийсэн бөгөөд өнөөдөр олон нийтэд танилцуулж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сонгох, сонгогдох эрхийн судалгаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг хамруулсан бөгөөд судалгааны тайлан гурван хэсгээс бүрджээ.

Хууль хүн бүрд тэгш үйлчлэх заалттай. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдсөөр ирснийг судалгааны үр дүн харуулжээ.

Судалгаанд оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог эергээр дэмжсэн байна. Тодруулбал “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг парламентад нэр дэвшүүлбэл дэмжих үү” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 80 хувь нь “Нэр дэвшигч ямар хүн байх нь чухал биш. Нэр дэвшигчийн мэдлэг, боловсролыг харж, дэмжинэ” гэж хариулсан байна. Мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн жагсаалтад оруулахыг ч судалгаанд оролцогчид дийлэнх нь дэмжсэн хариулт өгчээ.

 

Өнгөрсөн хугацаанд сонгуульд нэр дэвшиж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд санхүүгийн бололцоо, улс төрийн намын дэмжлэг байхгүй нь тулгамдсан асуудал болж байжээ. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд улс төрд нэр дэвшихэд сонгуулийн хороо нь хариуцдаг гадны туршлага байдгийг МАН-ын дэргэдэх “Хүний Эрх Дэвшилтэт Бодлогын Хүрээлэн”-ийн захирал Х.Баасанжаргал Шинэ Зеланд, БНСУ-ын туршлагаар жишээлэн танилцуулж, манай улсын хувьд ч СЕХ хариуцах зохицуулалт шаардлагатай гэдгийг онцолж байв.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сонгох, сонгогдох эрх” судалгааны танилцуулга, хэлэлцүүлэг өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж, судалгааны үр дүнг МАН-ын удирдлагын баг, гишүүд, АН, ХҮН бусад улс төрийн нам, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудад танилцуулах, хэлэлцүүлэх замаар санал, зөвлөмжийг нь авлаа. Мөн тус хүрээлэнгийн хийсэн энэхүү судалгаа хөгжлийн  бэрхшээлтэй иргэний сонгох, сонгогдох эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд тулгамддаг асуудлыг олж илрүүлэх, холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлэхэд чиглэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-24 66.181.184.25

ХБИргэд гишүүн болохыг хүсдэг юм биш. тэдэнд амьдралын баталгаа, нийгмээс олгодог халамжийн мөнгө нь амьдралд нь хүрэлцэхүйц байхад л болно.

Avatar

Монголын төлөө 2023-11-24 203.23.49.49

Эмс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгос эсэхээ ард түмэн шийдэх эрхтэй. Намууд нийлсэн олиорлоо зогсоо

Avatar

БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-11-24 202.21.108.34

Д.Содном ..Д.Бямбасүрэн…Гунгаадорж гуай ….нар шиг туршлагатай ..Монгол орны төлөө ажилладаг ахмад улс төрчдийг УИХ сонгоё оо… Жүжигчин ..Дуучин..Эрдэнэт…ТЕНДЕР- ийнхэн маань хол явахгүй нь мэдэгдлээ шүү дээ.. Бүх салбарыг мэргэжлийн нь хүний сонгож сайд дарга болгооч ээ… Зарим салбарыг баллаж байна шүү.. БХЯ…ЭМЯ .. арай дэндэж байна шүү.. Зон олон 2024 онд сонгох хүмүүс …дэмжих намаа шийлэж эхэлж байна шүү… 100 000 гэнэ энэ тэрд хууртахгүй болсон шүү….

Avatar

Нэргүй 2023-11-24 124.158.69.11

Ингэж худлаа нялуурах хэрэггүй. Хэрээ мэдэхгүй олон хачин нөхдүүд санаархаж байгаа. ХБИ -ийг дэмжих өөр арга замууд зөндөө л байгаа.

Avatar

Нэргүй 2023-11-24 124.158.69.11

МАН, АН, ХҮН, ИОНН …… намууд жагссалтаар ХБИ оруулна. Дор хаяж 4 нөхөр ороод ирнэ. Энэ бүтэхгүй ээ. Боловсрол мэдлэгээр тэнцэх ХБИ ганц ч олдохгүй. Ингэж заваарах хэрэггүй.

Avatar

Нэргүй 2023-11-24 66.181.184.25

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн /ХБИ/ байсгээд эмчилгээ хийлгэх шаардлагатай байх болов уу, тэгэхээр хуралдаа тогтмол сууж үл чадна. Одоо эрүүл саруул гишүүд нь хурлаа байнга тасалж байхад ХБИ бол хуралд бүр сууж чадахгүй ыиз. Ингээд парламентын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрнэ.

Avatar

Нэргүй 2023-11-24 213.87.152.120

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж