Н.Ганибал: П.Анужин нарын 11 гишүүн Түр хороо байгуулахыг дэмжсэн

Н.Ганибал: П.Анужин нарын 11 гишүүн Түр хороо байгуулахыг дэмжсэн

Н.Ганибал: П.Анужин нарын 11 гишүүн Түр хороо байгуулахыг дэмжсэн

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ногоон автобусны худалдан авалтын ажиллагааг шалгах Хянан шалгах түр хороо байгуулах зорилгоор гишүүдээс гарын үсэг цуглуулсан байна.  Нийтдээ 20 гаруй гишүүн дэмжжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 12 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан дээр  МАН-ын 11 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байгаа.

УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Ц.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Б.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын 11 гишүүн зурсан байна.

Бидний санаачлагыг дэмжиж, гарын үсэг зурсан гишүүддээ баярлалаа. УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах Түр хороо гэдэг бол хэнийг ч мөрдөн мөшгөх,  хэнийг ч танхимд дуудаж, мэдээлэл авах бүрэн боломж нээж өгч байгаа. Эрх баригч намынх ч гэсэн сөрөг хүчинтэйгээ хамтарч үнэн мөнийг олохын төлөө зорьж байна. Гарын үсгийг УИХ -ын даргад өргөн барина.  Гарын үсэг зурснаар өргөн баригдаад Түр хороо байгуулагдах нь баталгаажина гэсэн үг.

МАН-ын бүлгийн зарим гишүүн гарын үсэг зурахаас татгалзсан байна лээ.  Эрх баригчдынхаа хулгайг ил болгохгүйн тулд татгалзаж байж магадгүй, эсвэл хулгайтай холбоотой ч байж магадгүй.

Үнэн мөнийг олъё гэж байгаа бол хулгай, авлигаас ангид ажиллахын төлөө амлалтаа л биелүүлэх ёстой” гэсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-11-24 103.212.119.202

ene neg paldiga tsarailsan yumni baij bgaag

Avatar

Нэргүй 2023-11-24 202.9.40.120

АН-ынхан сайндаа ч биш . Тэндээс МАН-ын гишүүдтэй холбоотой жаахан ч атугай юм гаргаж ирэх л зрхилготой юм. Эд улс орны төлөө нэг их санаа зовоод байдаг улсууд бол биш ээ

Avatar

Зочин 2023-11-24 192.82.92.42

УИХ гэж ажлаа мэдэхгуй хэдэн мулгуу гишуун байна! Гаргаж байнаа хуулиуд нь унэхээр еревделтэй!!! Юун хууль! зев найруулгатай нэг ч егуулбэр алга, жишээ нь Дээд боловсролын тухай хууль

Avatar

зочин 2023-11-24 202.126.90.148

АН-ынхан Улс орны төлөө ажиллагсад биш,харин нураагчид. Эдийн засгийг унагаж,төрийн дансыг хоослогчид,Гадаад өр зээл өсгөж,өмч хувьчлал нэрээр нийгмийн өмчийг идсэн хүмүүс.Цөөн хэдэн хүнийг байжуулж,олонхыг ядууруулж,гуйланчлалийг нэмсэн..Монголыг мөлжлөгийн орон болгосон.Хулгай луйвар их ярьж,иргэдийн толгойг угааж байгаа нь эдний улс төрийн тоглоом, Бусдыг хуурч төрд гарах гэсэн л оролдлого.Хулгай луйвар бусдын өмч рүү халдсан асуудлыг хуулийн холбогдох байгууллага шалгаад шийдэх үүрэгтэй.

Avatar

зочин 2023-11-24 202.126.90.148

Бусад хүмүүс ялангуяа төрд ажиллаж байгаа хүмүүс хуулийн байгууллагуудад шалгагдаж хянагдаж байгаа зүйлд хөндлөнгөөс оролцох нөлөөлөх ёсгүй.Зөвхөн манайх бус бусад бүх орон ийм хуультай. Хуулийг сайн ч байсан муу ч байсан бүгд мөрдөх үүрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-11-24 202.126.90.125

Бусад нь ямар нэг хэлбэрээр автобусны хулгайтаа холбоотой юм бна

Avatar

Н.Банди 2023-11-24 139.5.219.252

Хулгайч Худалч нараасаа салж байж л ХӨГЖИЛ ДЭВШИЛ ирэх болно доо .

Avatar

Нэргүй 2023-11-24 213.87.152.120

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Зочин 2023-11-24 139.5.218.249

Авилгалтай тэмцэнэ гэж цээжээ дэлддэг Л.Оюунэрдэнэ, Нямбаатар, Б.Энхбаяр нар яагаад гарын үсэг зурж энэ түр хороо байгуулах санаачилгыг дэмжихгүй байна…

Avatar

Нэргүй 2023-11-24 103.212.117.111

TAICHNA ZYGAATSI80955877

Avatar

Нэргүй 2023-11-24 103.212.117.111

45DESH SEKSYG ERTEI XALYYTSTAL80955877

Avatar

Нэргүй 2023-11-24 103.212.117.111

SEKSEER TACHN80955877

Avatar

Нэргүй 2023-11-24 66.181.160.42

Энэ түр хороо ҮНЭН – үр дүн нь гарах түр хороо байж магадгүй юм . Манай төр – засаг – УИХ – МАН – ын сүүлийн 8 жил хийж байгаа Үр дүн гардаггүй СҮРДАНЗАН ажил бол ТҮР ХОРОО , ажлын хэсэг , хянан шалгах комисс БАЙГУУЛАХ болон үүрэг гүйцэтгэгч , түр орлон гүйцэтгэгч , бүрэн эрхт төлөөлөгч \ БЭТ гэх \ ТОМИЛОХ л шүү дээ . 21 оны хувьсгалын дараах ТӨРӨӨ ТӨВХНҮҮЛЖ байгаатай тун төстэй , тэгээд л дараа нь 1930 – аад оноос ОНЦГОЙ БҮРЭН ЭРХТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж