Хэт халуунаас болж гарсан түймэр Перт хотыг заналхийлж байна

Хэт халуунаас болж гарсан түймэр Перт хотыг заналхийлж байна

Хэт халуунаас болж гарсан түймэр Перт хотыг заналхийлж байна

Австралийн Перт хотын баруун эргийн хойд захад түймэр гарснаас олон зуун оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, 10-аас доошгүй байшин шатсан гэж эрх баригчид мэдээллээ. Амиа алдсан тохиолдол гараагүй ч хэд хэдэн гал сөнөөгчид утаанд хордсон гэх мэт хөнгөн гэмтэл авсан гэж Баруун Австралийн мужийн Гал түймэр, онцгой байдлын албаны комиссар Даррен Клемм мэдэгдэв. Түймэрт цахилгааны шонгууд шатсанаас 544 өрх гэрэл, цахилгаангүй болсон бөгөөд 130 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.

Пертийн зүүн хойд захад нарс мод тарьж байсан газарт Лхагва гаригийн үдээс хойш түймэр гарч, шөнийн дотор олон км газрыг хамарч  шатаасан аж. Одоогоор түймрийн шалтгааныг шалгаж байна. Түймрийг унтраахаар 150 гал сөнөөгч ажиллаж байгаа аж.

Перт хотод Пүрэв гаригт агаарын температур Цельсийн 40 градус хүрч, дэлхийн өмнөд хагаст хаврын улиралд ер бусын халж байна. Хэт халалт ойрын өдрүүдэд ч үргэлжлэх төлөвтэй байгааг цаг уурын албанаас анхааруулжээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

yn 2023-11-24 216.38.195.74

– xsgyiCJcy; ?-

Avatar

Нэргүй 2023-11-24 216.38.195.74

#;

Avatar

Нэргүй 2023-11-24 216.38.195.74

-#;

Avatar

Нэргүй 2023-11-24 213.87.152.120

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж