Австралийн Перт хотын баруун эргийн хойд захад түймэр гарснаас олон зуун оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, 10-аас доошгүй байшин шатсан гэж эрх баригчид мэдээллээ. Амиа алдсан тохиолдол гараагүй ч хэд хэдэн гал сөнөөгчид утаанд хордсон гэх мэт хөнгөн гэмтэл авсан гэж Баруун Австралийн мужийн Гал түймэр, онцгой байдлын албаны комиссар Даррен Клемм мэдэгдэв. Түймэрт цахилгааны шонгууд шатсанаас 544 өрх гэрэл, цахилгаангүй болсон бөгөөд 130 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.
Пертийн зүүн хойд захад нарс мод тарьж байсан газарт Лхагва гаригийн үдээс хойш түймэр гарч, шөнийн дотор олон км газрыг хамарч шатаасан аж. Одоогоор түймрийн шалтгааныг шалгаж байна. Түймрийг унтраахаар 150 гал сөнөөгч ажиллаж байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ