УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар гишүүд асуулгад хариулж буй. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн тавьсан Улаанбаатар хотын утаа болон сайжруулсан түлшний асуулгад Эрчим хүчний сайд хариулт өглөө. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Улаанбаатар хотын агаарын чанар автомашин, гэр хороолол, орон сууцны хороолол, үйлдвэрүүдийн агаар бохирдуулагчийг автомат багажаар тодорхойлж байна. 2022-2023 оны халаалтын улиралд PM2.5 тоосонцрын агууламж 65 микрограмм метр куб, PM10 тоосонцрын дундаж агууламж 107 микрограмм байгаа нь багануурын нүүрс түлж байх үеийнхэнтхэй харьцуулахад 50 хувь бага байна.
Гэр хорооллын айлуудад цахилгаан халаагуур ашиглах техникийн боломж бүрдүүлэх ажлын хүрээнд агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 86,4 тэрбум төгрөг зарцуулсан.
Тус хөрөнгө оруулалтаар 2017-2019 онд Улаанбаатар хотын 41 мянган айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг хангаснаар айл өрхийн цахилгаан хангамж сайжирч, шугам сүлжээний алдагдал буурч, айл өрхүүд 4 КВт чадалтай цахилгаан халаагуураар гэр орноо халаах нөхцөл бүрдсэн. Хоёрдугаарт, халаалтын зуух төвлөрсөн дулаанд холбох ажлын хүрээнд 2017-2020 онд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 236 халаалтын зуухыг зогсоож, 336 иргэний барилга обьетыг төвлөрсөн дулаанд холбосон. Гуравдугаарт, цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт. Гэр хороолын айл өрхөд 2017 оноос хойш агаарын чанар сайжруулах шаардлагатай бүсэд амьдарч байгаа гэр хорооллын хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний тарифт хөнгөлөлт үзүүлж байна.
Нэг сарын тарифаас дээш хэрэглэсэн тохиолдолд 50 хувиар хөнгөлж байгаа.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 318 дугаар тогтоолоор аймгийн төвүүд болон 10 мянгааш дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тоолууртай айлуудын тарифын 50 хувийг хөнгөлөх заалттай.
Цахилгааны тарифын хөнгөлөлтөд улсын төсвөөс 2017-2022 онуудад өссөн дүнгээр 52,2 тэрбум төгрөг. 2023 оны хүлээгдэж байгаа дүнгээр гүйцэтгэл 85,8 тэрбум төгрөг зарцуулахаар байна.
Дараагийн асуулга болох Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Иргэдийг угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлж, хяналт тавих, яндан зуухны засвар үйлчилгээ үзүүлэх заавар зөвлөмж өгч ажиллах хэрэглэгчдээс ирж байгаа гомдол саналыг хүлээн авах зорилготой хэрэглэгчдэд үйлчлэх төв ажиллаж байна. Тус төвөөс долоон дүүргийн гэр хорооллын 182 мянган өрхөөс зуухны судалгаа авахад 127 мянга нь чанарын шаардлага хангахгүй зуухтай байгаа нь угаарын хийд иргэд өртөх гол шалтгаан болж байна. Угаарын хийн хордлогод:
- 2019 онд- 2780
- 2020 онд- 786
- 2021 онд- 426
- 2022 онд- 256 иргэн өртсөн байна гэдгийг онцоллоо.
Холбоотой мэдээ