Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Ховдын Алтай, Булган, Үенч, Говь-Алтайн Баян-Уул, Завханы Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Могод, Гурванбулаг, Төвийн Эрдэнэсант, Улаанбаатарын Багануур, Дорноговийн Дэлгэрэх, Иххэт, Хэнтийн Оргил, Галшард зузаан цастайн улмаас цагаан зудын (10 аймгийн 22 суманд) нөхцөл бүрджээ.
Ховдын Зэрэг, Говь-Алтайн Хөхморьт, Жаргалант, Завханы Завханмандал, Тэс, Баянтэс, Сантмаргац, Архангайн Батцэнгэл, Төвшрүүлэх, Булганы Дашинчилэн, Рашаант, Баяннуур, Төвийн Өндөрширээт, Алтанбулаг, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Өндөрхаан, Сүхбаатарын Түмэнцогт, Онгон, Түвшинширээ, Сүхбаатар, Мөнххаан, Баяндэлгэр, Эрдэнэцагаанд цагаанаар зудархуу (8 аймгийн 26 сум) байдалтай байна.
Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Эрээний нуруу, Хархираа Түргэний уулс, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 20 см-ээс их, Увсын Улаангом, Хяргас, Сагил, Малчин, Түргэн, Баруунтуруун, Зүүнговь, Завханы Их-Уул, Тэлмэн, Тосонцэнгэл, Тэс, Баянтэс, Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул, Түдэвтэй, Яруу, Баянхайрхан, Цагаанчулуут, Архангайн Жаргалант, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Цэцэрлэг, Жаргалант, Булганы Рашаант, Гурванбулаг, Баяннуур, Могод, Дашинчилэн, Төвийн Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэсант, Сүхбаатарын Түмэнцогт, Мөнххаанд 10,1-27 см, Хэнтий, Дорнодын ихэнх, Говь-Алтай, Завхан, Архангай, Сэлэнгэ, Төв, Сүхбаатарын зарим, Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар 5,1-10 см, бусад нутагт 1-5 см, хунгарлаж шуурсан газартаа 50 см хүртэл зузаан цастай байна гэдэг мэдээллийг цаг уурын байгууллагаас өглөө.
Холбоотой мэдээ