“Гурван охин” хамтлаг хилийн чанадад

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

“Гурван охин” хамтлаг хилийн чанадад

“Гурван охин” хамтлагийнхан ирэх сарын 2-нд ОХУ-ыг зорих гэж байна. Тэд энэ удаад ОХУ руу уран бүтээлийн ажлаар явж байгаа аж. Тэд ОХУ-аас шууд БНХАУ-ыг зорих бөгөөд ирэх сарын 12-нд эх орондоо ирэх гэнэ. Учир нь "Гурван охин" хамтлагийнханд ирэх сарын 10-нд БНХАУ-д болох “Шанхай-Экспо”-д оролцох урилга иржээ. Иймд хамтлагийн бүсгүйчүүд эх орноо төлөөлөн тус арга хэмжээнд оролцохоор болсон байна. 

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж