"Тариа сольж хийсэн асуудал байхгүй"

Хуучирсан мэдээ: 2023.11.24-нд нийтлэгдсэн

"Тариа сольж хийсэн асуудал байхгүй"

"Тариа сольж хийсэн асуудал байхгүй"

Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд хэвтэн эмчлүүлж байсан 0-2 насны хүүхдүүдэд өчигдөр/2023.11.23/ 22.00 цагийн тариаг сувилагч нар сольж тарьсан байж болзошгүй гэдэг мэдээллийн талаар салбарын сайдаас тодрууллаа.


Эрүүл мэндийн сайд С.ЧИНЗОРИГ:

-300 ортой эмнэлгийг хашаалсан байна. 400 гаруй хүүхдүүд эмчилгээ хийлгэж байна. Өчигдөр 22.00 цагийн тарианы дараа нэг тасагт буюу 17 хүүхдэд хийсэн тарианаас реакц, урвал хүндрэл гарсан байна. Эдгээр хүүхдүүдэд гурван төрлийн антибиотик 2-3 хоног тарьсан байна. Амоксицилин цетроксон гэсэн нэртэй. 2-3 хоног хийхэд ямар нэгэн хүндрэл гараагүй байсан. Гэтэл өчигдрийн тарианы дараа хүндрэл гарчээ. Зарим нь халуурсан, урвал өгсөн байна. Тариа сольж хийсэн асуудал байхгүй гэсэн. Дандаа гурван төрлийн антибиотик тарьж байсан. Урвал, хүндрэл гарч байгаагүй. Харин өчигдөр яасан бэ гэхээр нэгдүгээрт, тариа хийхдээ технологийн асуудал гаргасан байж болзошгүй. Өвчлөл өндөр, ачаалал их байгаа учир 2-3 цагийн өмнө тариагаа уусмалаараа шингэлж найруулаад бэлдсэн. Ийм технологийн асуудал гарсан байж магадгүй. Тариаг натригаар шингэлж тарихдаа ихдүүлж, багадуулсан байж болзошгүй. Яамны алба ажиллаж байна. Хэвлэлээр явж байгаа шиг тариа сольж хийсэн асуудал байхгүй гэж ойлгосон. Хоёрдугаарт, бүх 17 хүүхэд эрчимт тасаг руу шилжээгүй. Нэг хүүхэд халуураад хүндрэл өгсөн учир яаралтай тусламж дуудан эмчилгээ хийсэн. Одоо хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон гэсэн. Тариа тарихдаа технологийн алдаа гаргасан эсэх дээр шалгалт явуулж байна. Зарим эцэг эхчүүд өмнө зүгээр байсан тариаг солиод тарьчихлаа гэж цагдаад хандсан. Хан-Уул дүүргийн цагдаагийн дүгнэлт, манай яамны дүгнэлт гарсны дараа яг ямар алдаа гарсан нь тодорхой болно. Одоогоор эрчимтэд байгаа хүүхэд байхгүй.

17 хүүхдийн биеийн байдал тогтворжсон гэсэн мэдээлэл байна. Хяналтын газрын дүгнэлтийн дараа хариуцлага ярина. Оргил ачааллын үед эмнэлгийн ачааллыг жигдрүүлэх, хүртээмжтэй болгох талаар сайдын тушаал гарсан. Дүүргийн эмнэлгүүд, эх нялхсын эмнэлгийн ачааллыг бууруулах зорилгоор нэгдсэн эмнэлгүүд рүү ор зохицуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж