"Вагнер"-ыг шинэ системтэйгээр гаргаж ирнэ гэв

Хуучирсан мэдээ: 2023.11.24-нд нийтлэгдсэн

"Вагнер"-ыг шинэ системтэйгээр гаргаж ирнэ гэв

"Вагнер"-ыг шинэ системтэйгээр гаргаж ирнэ гэв

ОХУ-ын Батлан хамгаалах яам "Вагнер"-ын дайчдыг шинэ системтэйгээр гаргаж ирэхээр бэлтгэж эхэлснийг Их Британийн Тагнуулын алба мэдэгдлээ.

Их Британийн Батлан хамгаалахын тагнуулын мэдээлэлд дурдсанаар "Вагнер"-ын ахмад дайчдад энэ сарын 14-ний өдөр ахмад дайчин цол олгожээ. Энэ нь "Вагнер"-ын хөлсний цэргүүдийг ахмад дайчин гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны тохиолдол юм. Шинэ системийн дагуу ахмад дайчдад гэрчилгээнээс гадна тэтгэмж олгоно. Түүгээр ч үл барам "Вагнер"-ыг саяхан Оросын харуулын командлалын бүтцэд оруулжээ.

Энэ оны зургадугаар сард болсон "Вагнер"-ын бослогын дараа Оросын эрх баригчид тус бүлгэмийнхэнд цаашид хэрхэн хандах нь тодорхойгүй байсан. Тэгвэл өдгөө "Вагнер"-ын шинэ системээр гаргаж ирэхээр болсныг дээрх үйл явдал илтгэнэ гэж үзлээ. Евгений Пригожин нас барсан нь хөлсний цэргүүдэд сөргөөр нөлөөлнө гэж Их Британийн Батлан хамгаалахын тагнуулын алба дүгнэж байв. Мөн албаныхан есдүгээр сард "Вагнер"-ыг террорист байгууллага гэж албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж