Сан-Францискогийн гудамжууд АПЕК-ын дараа цэвэрхэн хэвээр үлдэв

Хуучирсан мэдээ: 2023.11.24-нд нийтлэгдсэн

Сан-Францискогийн гудамжууд АПЕК-ын дараа цэвэрхэн хэвээр үлдэв

Сан-Францискогийн гудамжууд АПЕК-ын дараа цэвэрхэн хэвээр үлдэв

АНУ-ын хамгийн асуудалтай хотуудын нэг Сан-Францискод энэ сарын эхээр Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ удирдагчдын уулзалтыг зохион байгуулсан. Энэ үеэр Сан-Францискогийн гудамжуудыг орон гэргүй хүмүүс, хар тамхинд донтогсод болон хог хаягдлаас цэвэрлэсэн нь иргэдийн шүүмжлэл болоод сайшаалыг хүртсэн юм.

Тэгвэл дээд хэмжээний уулзалт дууссан ч  Сан-Францискогийн гудамжууд цэвэр хэвээр үлджээ.

АПЕК-ийг зохион байгуулснаас хойш амьдардаг дүүргийнх нь нөхцөл байдал мэдэгдэхүйц сайжирсныг 7-р гудамжинд амьдардаг Мариа бүсгүй хэлж байна. Тэрбээр өмнө нь гэмт хэрэгт өртөж, хутгалуулж байсан учраас биедээ байнга бейсболын цохиур авч явдаг байсан гэнэ. Хар тамхины наймаа, орон гэргүй хүмүүс зэргээс шалтгаалан Сан-Францискогийн гудамжуудад гэмт хэргийн гаралт өндөр хувьтай байдаг аж.

АПЕК-ийн чуулган Улаан өндөгний баяр, Талархлын баяр, Зул сар зэрэг баярын сараас өмнө болж өндөрлөсөн нь цагаа олсон гэж үзэж байна. Сан-Францискогийн удирдлагуудын зүгээс АПЕК-ийн зохион байгуулснаар хотод 50 сая ам.долларын орлого орно гэдгийг онцолж байсан.

ЭХ СУРВАЛЖ: FOX

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж