"Парисын тээврийн систем Олимпод бэлэн биш байна"

Хуучирсан мэдээ: 2023.11.24-нд нийтлэгдсэн

"Парисын тээврийн систем Олимпод бэлэн биш байна"

"Парисын тээврийн систем Олимпод бэлэн биш байна"

Парисын тээврийн систем 2024 оны Олимпод бэлэн биш байгааг хотын дарга Анн Идалго хэллээ. "Арга хэмжээ эхлэхэд жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Парисын тээврийн дэд бүтэц хэдийнэ асар их дарамтад орчихоод байна. Нийтийн тээврийн давтамж муу, ачаалал их, эмх замбараагүй байна гэж зорчигчид болон гадны жуулчид байнга гомдоллодог. Наадмын дэд бүтэц бэлэн болсон ч бид хоёр асуудлаа шийдэж чадаагүй байна. Нэгдүгээрт тээвэр, хоёрдугаарт, орон гэргүй хүмүүсийн асуудал. Бид өдөр тутамдаа Парисын оршин суугчдад шаардлагатай тав тухтай үйлчилгээг цаг тухайд нь хүргэж чадахгүй байна" гэж тэр хэлэв. 

Түүний мэдэгдэл зарим улстөрчийн дургүйцлийг төрүүлжээ. Анн Идалго аравдугаар сард хувийн аяллын хүрээнд хоёр долоо хоног эзгүй байсан. Эзгүй байгаагаа нуухын тулд өмнө нь Парист авхуулсан зургуудаа цахим сүлжээндээ нийтэлсэн гэж мөн буруутгажээ.

Ерөнхийлөгч Эммануэль Макроны ойрын холбоотон Тээврийн сайд Клемент Бон хотын дарга Анн Идалгог тээврийн дэд бүтцийн асуудлыг хэлэлцэх хорооны хуралдаанд оролцоогүй гэж шүүмжилсэн байна. "Тэр энд байдаггүй, ажлын уулзалтуудад оролцдоггүй. Гэхдээ бусдын ажилд хошуу нэмэрлэдэг. Тэгэхээр манай төрийн албан хаагчид болон парисчуудын хүндлэлийг яаж хүлээх билээ?" гэж Клемент Бон хэлэв. 

Иле-де-Франс мужийн тэргүүн Валери Пекресс ч бас дургүйцлээ илэрхийлсэн. "Бид бэлэн байх болно. Тээврийн ажилтнуудын хүчин чармайлтад талархал илэрхийлье. Энэ бол эзгүй байсан хотын даргын гутааж болохгүй асар том хамтын ажил" гэлээ. 

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж