Путин Беларусьт айлчлав

Путин Беларусьт айлчлав

Путин Беларусьт айлчлав

Минск хотноо болох Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцохоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Беларусь улсад хүрэлцэн ирсэн тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв.

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага бол Орос, Армени, Казахстан, Киргизстан, Беларусь, Тажикистан улсууд хамтран 2002 онд байгуулсан цэргийн эвсэл юм.

Хуралдаанаар “Хамтын аюулгүй байдлын тогтолцоог цаашид боловсронгуй болгох тухай” хэлэлцэхээр төлөвлөжээ.

Беларусийн Ерөнхийлөгч  Александр Лукашенко тус байгууллагыг энэ жил тэргүүлж байгаа тул дээд хэмжээний уулзалт Минск хотод болж байна.

Путин хамгийн сүүлд 2022 оны арванхоёрдугаар сард Беларусь улсад албан ёсны айлчлал хийсэн. Сүүлийн хэдэн сарын хугацаанд Путин Казахстан, Хятад, Киргиз улсад айлчилсан.

Олон улсын эрүүгийн шүүх 2023 оны гуравдугаар сард Путиныг баривчлах шийдвэр гаргаснаас хойш өнгөрсөн аравдугаар сард Киргизэд хийсэн айлчлал нь түүний гадаадад хийсэн анхны айлчлал байв.

ЭХ СУРВАЛЖ: THE KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-24 103.212.118.70

Got bless Putin

Avatar

Нэргүй 2023-11-24 124.158.69.11

Хогын путин нүдний булай болж байна.

Avatar

Нэргүй 2023-11-24 213.87.152.120

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-24 66.181.160.91

пүтлер үнэндээ шившиг болж байнадоо

Avatar

Нэргүй 2023-11-24 202.9.40.159

Тукменистан, Узбекстан улсууд ордоггүй юмуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж