"Сувилагч жирэмсэн эх төрүүлээд нойргүй хоносон, эртхэн амармаар байна гэсэн"

"Сувилагч жирэмсэн эх төрүүлээд нойргүй хоносон, эртхэн амармаар байна гэсэн"

"Сувилагч жирэмсэн эх төрүүлээд нойргүй хоносон, эртхэн амармаар байна гэсэн"

Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай эмэгтэйчүүдийн хоёрдугаар төвд хэвтэн эмчлүүлж байсан 17 хүүхэд өчигдөр /2023.11.24/ 22.00 цагт тариа хийлгэсний дараагаас бөөлжиж, таталт өгч, улмаар ухаан алдан унасан байна. Энэ талаар эцэг эхчүүдийн төлөөлөл Б.Нордогмаа дараах мэдээллийг өглөө.


-Танай хүүхэд ямар оноштойгоор, хэд хоног энэ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна вэ?

-Манай дөрвөн настай охин уушгины хатгалгаа гэдэг оноштойгоор Яармагийн 300 ортой эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Ханиад нь овоо дажгүй болж байсан чинь өчигдөр гэнэт бие нь муудсан.

Эмч нар нь сандралдаж, нярайн эмч нар орж ирээд өөр тасаг руу аваад явсан.

Эцэг эхчүүдийг  "Та нар тайван байгаач. Яагаад сандарч тэвдээд байгаа юм бэ" гэсэн. Хүүхдүүд бүгдээрээ ухаангүй байсан. Тэгээд л хүчилтөрөгчийн аппарат залгаж, шингэн дусал хийсэн. Би өөрөө жирэмсэн хүн болохоор тэвдээд, ухаан алдах гээд байсан.

-Сувилагч хүүхдүүдэд цагийн тариа хийхдээ дэргэд нь найруулсан уу. Гаднаас тариагаа найруулчихсан орж ирсэн үү?

-Манай өрөөнд найман хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан. Сувилагч өчигдөр орой 23.00 цагийн үед тариа хийсэн. Тариагаа хийхдээ манай өрөөнд орж ирээд, дэргэд найруулсан. Бид "Энэ тариа яагаад шар өнгөтэй байгаа юм бэ" гэж асуусан чинь "Ийм л тариа байна" гэсэн. Өчигдөр орой тарьсан тариаг хамгийн сүүлд тарьдаг юм.

Эмч сувилагч нь бидэнд ийм тариа тарих гэж байна гэж танилцуулаагүй. Харин "Бид хоёр жирэмсэн эх төрүүлээд нойргүй хоносон. Эртхэн амармаар байна. Яараад байна" гэж ярьсан.

-Шар өнгөтэй тариа байсан юм уу. Өмнө нь ямар өнгөтэй тариа тарьж байсан бэ?

-Өмнөх өдрүүдэд хүүхдүүдэд цагаан өнгөтэй тариа тарьж байсан. Тэгсэн өчигдөр оройн тариа шар өнгөтэй байсан. Бид асууж, лавласан боловч тоогоогүй. Гэтэл тариа хийлгээд цаг болоогүй байтал хүүхдүүдийн бие цэв хүйтэн болж, зарим нь толгой өвдөж байна гэж байснаа ухаан алдаж эхэлсэн. Өглөөнөөс л хүүхдүүдийн биеийн байдал нь тогтворжиж байна.

-Одоо хүүхдэд нь ямар эмчилгээ хийж байна вэ?

-Хүүхдүүдэд тариа хийхгүй байгаа. Охин маань ухаан орсон. Хоол унд идэхгүй, толгой өвдөөд байна гээд зовиуртай л байна. Биднийг хэд хоног энд хэвтэн эмчлүүлэх талаар сайн мэдэхгүй байна.

Гэрэл зургийг Ч.Дарханбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-24 202.70.34.27

АЛЬ Ч ТОХИОЛДОЛД ЭМЧ СУВИЛАГЧ НАРЫН ТҮМЭН ЗӨВ. УЧИР НЬ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД ХАМГИЙН ЧУХАЛ УЧИР ТЭДЭНД Л ИТГЭЖ ЭМЧЛҮҮЛДЭГ. ТИЙМЭЭС АНХ СУРГАХДАА Ч ГЭСЭН МАШ ӨНДӨР ШААРДЛАГА ТАВЬЖ БАЙЖ ЭМЧЛЭХ ЭРХ ОЛГОДОГ. ЭНЭ ЭРХ НЬ "ЧАМААР ЭМЧЛҮҮЛЭЭД ҮХЭХЭД ГОМДОЛГҮЙ" ГЭСЭН УТГАТАЙ ГЭЖ БИ ОЙЛГОДОГ. ХАРИН ӨВЧТНҮҮДИЙН ХУВЬД ЭХЛЭЭД ӨӨРСДӨДӨӨ АНХААРАХ, НЭГЭНТ ӨВДСӨН БОЛ ЭМЧДЭЭ ИТГЭХ Л ХЭРЭГТЭЙ. ҮГҮЙ БОЛ УГ ЭМНЭЛЭГТ ИРЭХГҮЙ БАЙХ БАЙСАН???
ХАРИН ИТГЭЖ БАЙГАА ЭМНЭЛГЭЭ МУУ ХЭЛЭХ НЬ ӨӨРСДИЙНХ НЬ ЭМЧИЛГЭЭНД Л СӨРГӨӨР НӨЛӨӨЛНӨ

Avatar

эмчилгээний төлбөр 2023-11-24 202.126.88.157

хүндэрсэн хүүхдийн эмчилгээний төлбөрийг даатгалаас биш харин хариуцлага алдсан ажилтнаар төлүүлэх нь зүйтэй

Avatar

зочин 2023-11-24 43.242.243.56

хуйгаар нь хяаруулчих гээд байх болж дээ эмнэлэг сувилагч буруутай тариа шар өнгөтэй болчихсон байхад нягталж болно оо доо

Avatar

Нэргүй 2023-11-24 213.87.152.120

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Сувилагч 2023-11-24 202.70.41.114

Сувилагчийн буруу юу байх вэ дээ. Эмчийн зааварласан хувиарласан тариаг нь л хийж байгаа шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-11-24 139.5.218.224

Манай эрүүл мэндийн салбар үнэхээр хэцүү байна даа!! Сувилагч нарыгаа хангалттай тоогоор бэлтгээд сайн цалин өг л дөө!! УИХ-ын гишүүдийн цалинг сувилагч нарт өгөөд сувилагч нарын одоогийн цалинг гишүүдэд өг!!! Гишүүд тэртэй тэргүй цалингаар амьдарч байгаа биш?!!

Avatar

Нэргүй 2023-11-24 66.181.188.222

манай улс тэгээд 76 хан сувилагчтай болох юм уу

Avatar

Нэргүй 2023-11-24 202.126.90.131

уншихад л цээж хөндүүрлээд хэцүү юм

Avatar

Нэргүй 2023-11-24 202.21.107.64

лололл

Avatar

Нэргүй 2023-11-24 202.126.92.98

хүүхдээ хайрлаж, арчлахгүй, хатгаа болтол нь юу хийж байсан юм…

Avatar

Зочин 2023-11-24 103.10.23.189

Байдгаараа дулаалаад явж байгаа нсан хүрсэн хүн хатгаа болчихсон бна, 14 хоног тасралтгүй эмээр бөмбөгдөөд сайжирсан юмгүй байна.

Avatar

зочин 2023-11-24 90.188.240.188

Сонин юм ярьдаг гарууд их байх юмаа. Хүүхэд хайрлах, арчлахаас хамаарахгүйгээр хатгаа болох тохиолдол олон байдаг юм. Өвчинд ингэж хамаагүй ам гардаггүй юм. Хоосон толгойтой хүмүүс олон болжээ

Avatar

Нэргүй 2023-11-24 64.119.29.111

ЧИНЗОРИГ ОГЦОР

Avatar

Нэргүй 2023-11-24 188.162.254.119

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!

Avatar

Нэргүй 2023-11-24 66.181.160.91

17н процессийн алдаа гэж байхгүйлдээ, ерөөс ийм зүйл хэвийн үзэгдэл болчихсон хугацаа дуусаж байгаа, хэрэглээнээс гарсан, эмчилгээнд ашиглахаа байсан эм тариаг эмнэлэгүүдэд шахдаг МАНай хулгайчуудын бүлэглэл бий болчихсон, жил бүр өчнөөн хүүхэд эндэнэ ямарч хариуцлага байхгүй. тэгэсгээл өнгөрдөг. эм шахахын тулд шахааны эмчилгээ хийдэг, нэг ёсны хууль бус эм тариаг МАНай улсын эмнэлэгүүдийн удирдлагуудаар дамжуулан шахдаг бизнес бий болчихсон байгаа хэнч шалгадаггүй

Avatar

Зочин 2023-11-24 203.91.115.37

30 жилд монгол улс хөгжсөн бол өдийд азийн бар улс болох байлаа Газрын баялгаараа дэлхийд 4 т нэг хүнд оногдох газраараа 1 т ордог улсыг даан ч их доошоо болголоо Одоо хятадад байглийн баялгаа ашиглуулаагүй аймаг байна уу

Avatar

Нэргүй 2023-11-24 202.55.191.130

Байгалийн баялаг гэж хуцалдахаа болиод толгойгоо ажиллуулж, гараа хөдөлгөхөө бод. Дэлхийд байхгүй баян гэдэг чинь тархи угаалт. Сонгуулиар саналыг чинь авах гэж тэгж ярьж явдаг юм. Зүгээр сууж бай, бид тэжээнэ, манай улс баян, хувьцаа эзэмшүүлнэ, зүгээр суугаад сайхан амьдарна гэдэг чинь согуулдийн тархи угаалт. Толгойгоо ажиллуулж, гараа хөдөлгөсөн нь аль хэдийн баян болсон. Халуун оронд очиж өвөлждөг болсон. Баялаг гэж хуцалдаад зүгээр хэвтэж байсан нь утаан дундаа үлдсэн. Гүйцээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж