Хүний амь хөнөөсөн Олимпийн тамирчин өршөөлд хамрагдах уу?

Хүний амь хөнөөсөн Олимпийн тамирчин өршөөлд хамрагдах уу?

Хүний амь хөнөөсөн Олимпийн тамирчин өршөөлд хамрагдах уу?

Найз охиноо хөнөөсөн хэргээр 10 жил шоронд хорих ял эдэлж буй Өмнөд Африкийн Олимпийн тамирчин Оскар Писториус өнөөдөр /2023.11.24/ тэнсэн харгалзаж суллагдах магадлалтай байна. "Илдэн дээр гүйгч" нэрээр алдаршсан Оскар Писториус 2013 оны Валентины өдөр найз охин, Өмнөд Африкийн модель Рийва Стийнкэмпийг хөнөөж, 13 жил 5 сар шоронд хорих ял авсан юм. Тэрбээр 2014 оны сүүлээс эхлэн ялаа эдэлж эхэлсэн байдаг.

Өмнөд Африкийн хуулийн дагуу хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс ялынхаа талыг эдэлсний дараа тэнсэн харгалзаж суллагдах боломжтой. Мөн хоригдлыг тэнсэн суллах янз бүрийн хувилбарууд байдаг. Өршөөлийг хэлэлцэх зөвлөл нь гэмт хэрэгтэн шоронд байгаа байдал, сэтгэцийн эрүүл мэнд, суллагдсанаар нийгэмд учирч болох аливаа эрсдэл зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үздэг байна.

Писториус найз охиноо шөнө гэрт нь нэвтэрсэн дээрэмчинтэй андуурч, угаалын өрөөний хаалганы гаднаас олон удаа буудаж хөнөөсөн гэж мэдүүлсэн. Гэхдээ прокурорууд түүнийг найз охинтой маргалдаж, хөнөөсөн гэж маргасан юм.

Энэ хэрэг гарах үед Писториус алдар нэрийнхээ оргилд байсан бөгөөд Олимпод уралдсан анхны хоёр хөлгүй тамирчин болоод байв. Мөн тэрбээр Паралимпийн богино зайн уралдаанд олон удаа түрүүлсэн алдартай тамирчин юм. Писториус өвдөгнөөс доош хоёр хөлөө тайруулж, нумарсан хэлбэртэй ган төмөр дээр гүйдэг байснаас  "илдэн дээр гүйгч" гэх нэрийг авчээ.

ЭХ СУРВАЛЖ: WFLA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-24 213.87.152.120

^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-24 202.179.15.71

Хогийн хар мэдээ битгий гарга

Avatar

Зочин 2023-11-24 202.21.107.37

news mn.❗энэ мэтийн хачин юмыг бичихээсээ ичээч ❗

Avatar

з 2023-11-24 202.126.88.228

өөр хийх юмгүй бололтой

Avatar

Нэргүй 2023-11-24 202.9.40.159

Энэ мэдээ монголчуудад ямар хамаатай юм бэ. Эсвэл иргэддээ найз эмэгтэйгээ алчихвал тэнсэн аваад бас олимпод орж болдог юм гэсэн мессеж өгч байгаа юмуу

Avatar

Нэргүй 2023-11-24 66.181.183.49

Манай Олимпийн аварга бас найзыгаа алчихсан болохоор манайд хамаатай л гэж үзэж дээ !

Avatar

Нэргүй 2023-11-24 202.126.90.46

Алдартай том хэрэг. Үхэрнүүд хаа сайгүй монголчууд гэж ирээл нусаа энд тэнд нааж байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж