Барьцааны 13 хүнийг өнөөдөр суллана

Хуучирсан мэдээ: 2023.11.24-нд нийтлэгдсэн

Барьцааны 13 хүнийг өнөөдөр суллана

Барьцааны 13 хүнийг өнөөдөр суллана

Израиль, Хамасын хооронд байгуулсан түр гал зогсоох хэлэлцээрийн дагуу өнөөдөр /2023.11.24/ орон нутгийн цагаар 16:00 цагт барьцааны 13 хүнийг суллана. Галын өнөө өглөө 07:00 цагаас эхлээд дөрөв хоногийн хугацаатай зогсоох болжээ. Энэ хугацаанд дайтагч талууд гэрээний нөхцлөө дагаж мөрдөнө гэдэгт найдаж буйгаа Катарын Гадаад хэргийн яам өчигдөр мэдэгдлээ.

Хэлэлцээрийн дагуу Израилийн шоронд хоригдож буй 150 палестин хоригдлыг барьцааны 50 хүнээр солилцоно. Мөн барьцааны 10 хүн тутамд түр гал зогсоох хугацааг нэг хоногоор сунгах аж. Газын өмнөд хэсгийн агаарын хөдөлгөөнийг 10:00-16:00 цаг хүртэл зогсоох бол өмнөд хэсэгт гал зогсоох хугацаанд бүх өдөр, бүх цагт агаарын тээврийн хөдөлгөөнийг зогсооно. Энэ хугацаанд Газын зурваст хэнийг ч довтлохгүй, хэнийг ч баривчлахгүй. Хүмүүс палестинчуудын дүрвэсэн гол зам болох Салах ад-Диний гудамжаар чөлөөтэй явж болох аж. 

Түр гал зогсоох хэлэлцээр нь илүү том хэлэлцээрийн үүдийг нээнэ гэж Катарын төлөөлөгч, Гадаад хэргийн яамны сайд Мохаммед Аль-Хулайфи найдаж байна.

Хэлэлцээрт АНУ ч бас чухал үүрэг гүйцэтгэсэн. Хэлэлцээрийн өмнөх долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Катарын Эмир Шейх Тамим бин Хамад Аль Тани, Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху нартай утсаар ярьжээ. Израиль, Палестины мөргөлдөөнд олон жил зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн Египет улс ч бас тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэсэн байна. 

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж