ОХУ-аас эзэлсэн Украины бүс нутагт суртал ухуулагчдыг бэлтгэх сургуулийг Кремлийн санхүүжилтээр байгуулахаар болжээ. Украины үндэсний эсэргүүцлийн төвөөс мэдээлэхдээ, оросууд эзлэн авсан бүс нутгийн ард иргэдийг сэнхрүүлэх "сэтгүүлчдийн" хомсдлын улмаас "блоггеруудын сургуулийг" байгуулахаар болсон гэв. Түүнчлэн тус сургуульд суралцагчдын дунд суртал ухуулгын контент бэлтгэх уралдааныг зарлахаар төлөвлөжээ.
Украины зүүн бүс нутгийн ард иргэд Оросын түрэмгийлэгчдийг эсэргүүцэж, хамтран ажиллахаас татгалзаж байгаа учир ОХУ-аас түр хугацаагаар ажилчдыг томилон авчирч, суртал ухуулгын системийг байгуулах гэж байгаа нь энэ аж.
"Дайснууд сэтгүүлч нэрээр халхавчлан "тархи угаагч" суртал ухуулагчдыг бэлтгэх төвийг байгуулах гэж байна" гэж тэмцэгчид мэдээлжээ.
Украины үндэсний эсэргүүцлийн төвөөс суртал ухуулга хийх нь гэмт хэрэг бөгөөд оросуудтай хамтарч ажилласан хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгээ илэрхийлжээ.
ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ