Х.Нямбаатарын шорвог шийдвэрүүд хэтэвч нимгэлж, данс хоосолно 

Хуучирсан мэдээ: 2023.11.24-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатарын шорвог шийдвэрүүд хэтэвч нимгэлж, данс хоосолно 

Х.Нямбаатарын шорвог шийдвэрүүд хэтэвч нимгэлж, данс хоосолно 

Хотын дарга Х.Нямбаатарын давс мэт гашуун шийдвэрүүдийг албажуулах Түгжрэлийг бууруулж, барилгажуулах хуулийн төслийн бараг заалт бүр нь иргэдийн орлогыг боомилж, хэвтэвч нимгэлэн, данс хоослохоор аж. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төсөлд торгуулийн арга хэмжээнүүдийг хэрхэн тусгасныг хүргэе.

  • Автомашины албан татвар болон агаарын бохирдол болон зам ашигласны төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлэхээр хуульчлах гэж байгаа. Ингэснээр автомашинтай иргэдийн жил бүр төлж татвар хоёр дахин өснө гэсэн үг. Мөн цахилгааны автомашинаас авах татварыг энгийн 2.0 мотортой автомашиныхтай тэнцүүлж нэмнэ.
  • Хувийн таксийг халахын тулд такси үйлчилгээний тусгай зөвшөөрлийг 5-10 сая төгрөгөөр олгоно. Энэ нь хот хооронд такси үйлчилгээ эрхлэгчдэд хамаатай бөгөөд 5-10 сая төгрөгийн төлбөр төлж байж энэ эрхийг авна. Хэрэв зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксинд явсан бол  үйлчилгээ хувь хүнийг 5 саяар төгрөгөөр, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгоно.
  • Авто тээврийн хэрэгслийн оношлогоог хийх тусгай зөвшөөрөл 5-15 саяын ханштай байх нь ээ.
  • Зөвшөөрөлгүй авто зогсоол ажиллуулсан бол зогсоолын орлогыг хурааж, хувь хүнийг 1 сая, хуулийн этгээдийг 10 саяар торгоно.
  • Авто зам ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол нөхөн төлүүлж, нэмж торгууль тавина.

ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР НЭГ ГАРААРАА ИРГЭДИЙН ХАЛААСЫГ УХАЖ, НӨГӨӨ ГАРААРАА ТӨСВИЙН МӨНГИЙГ ХЯНАЛТГҮЙ ЦАЦНА 

Ийнхүү нэг гараараа иргэдийн халаасанд гар дүрэх арга сэдсэн Х.Нямбаатар нөгөө гараа төсвийн мөнгийг хяналтгүй цацах заалтуудыг түгжрэлийг бууруулах хуулийнхаа дагалдуулан УИХ-д оруулжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах өөрчлөлт оруулах замаар шууд гэрээ байгуулан худалдаж авах эрхээ дарлах гэж байгаа. Тухайлбал, нийслэл хотын хот тохижилт, авто зам, халаалт, цэвэр, бохир усны шугам, үерийн далан сувгийн засвар, арчилгаа, хог хаягдалтай холбоотой ажил, үйлчилгээ,   шаардлагатай машин техник, тоног төхөөрөмж, бараа, материалыг шууд гэрээ байгуулан худалдан авна гэх маш том мөнгөн дүнтэй, өргөн хүрээтэй заалтыг  хуулийн төсөлд тусгахаар санаачилжээ.

Одоогийн хуулийн 34 дүгээр зүйлд шууд гэрээ байгуулах эрх эдлэх тодорхой нөхцөлүүдийг зааж өгсөн байдаг.  Тодруулбал, хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах нөхцөлд онцгой эм, эмнэлгийн хэрэгслийг олон улсын байгууллагаас худалдан авах бол зөвшөөрдөг. Үүнийг дагаад яаралтай дархлаажуулалтад шаардагдах, олон улсын лавлагаа лабораториор баталгаажсан вакциныг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авч болно. Эсвэл хүнсний аюулгүй байдлыг хангах зайлшгүй шаардлагаар чанарын шаардлага хангасан үр тариа, хорих анги дахь үйлдвэрийн бараа, ажил, үйлчилгээ зэргийг шууд гэрээ байгуулан худалдан авч болдог.

Тэгвэл үүн дээр огт байгаагүй дараах 3 заалтыг нэмэлтээр тусгах гэж байна.

“34.1.13.нийслэл хотын хот тохижилт, авто зам, халаалт, цэвэр, бохир усны шугам, үерийн далан сувгийн засвар, арчилгаа, хог хаягдалтай холбоотой бараа, ажил, үйлчилгээг худалдан авах бол;

34.1.14.нийслэл хотод шаардлагатай машин техник, тоног төхөөрөмж, бараа, материалыг санхүүгийн түрээс /лизинг/-ээр худалдан авах бол;

34.1.15.нийслэл хотын аж ахуйн үйл ажиллагааг обьект, талбайгаар нь ашиглалт засвар үйлчилгээг хариуцсан этгээд гэрээт хугацаанд нэмэлт шаардлагатай ажил, үйлчилгээ авах бол” хэмээн нэмэх гэнэ.

Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарын шууд худалдан авах эрхийг мэргэжлийн холбоонд шилжүүлэх заалтыг хуулийн төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл, цөөн хэдэн компани ноёлдог мэргэжлийн гэх холбоодын эзэд төрийн шууд худалдан авалтын эрхийг гартаа авах асуудлыг хотын дарга Х.Нямбаатар санаачилжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
83
ТэнэглэлТэнэглэл
23
БурууБуруу
14
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж