Чуулган: Татварын цогц шинэчлэл хийхээр ажлын хэсэг гаргасан

LiveЧуулган: Татварын цогц шинэчлэл хийхээр ажлын хэсэг гаргасан

Чуулган: Татварын цогц шинэчлэл хийхээр ажлын хэсэг гаргасан

Улсын Их Хурлын өнөөдрийн /2023.11.24/ чуулган эхэллээ. Чуулганаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал үг хэлж, асуулга тавьж, хэлэлцэх асуудал руу орно. 

14 : 12
2023-11-24

Цалинтай ээжийн 50 мянгыг нэрийг нь солих эсвэл мөнгөн дүнг нэмэх талаар яригдаж байна

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Иргэн Р.Цэндсүрэн цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг та дэмжиж байна уу? гэсэн цахим өргөдлийг D Parliament сайтад үүсгэсэн. Энэ санал иргэний 100 мянгаас дээш саналыг авсан. Нэг бол нэрийг нь солих, нөгөө бол мөнгөн дүнг нэмэх талаар яригдаж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувь хэмжээг нэмэх, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг өөрчлөх гэдэг хоёр өргөдөл гаргасан. Энэ бол татварын цогц шинэчлэл хийх асуудал болсон учир ажлын хэсэг гаргасан. 

Татварын цогц шинэчлэлтийг яаралтай хийхээр дүгнэлт шинжилгээг хийж, хаврын УИХ-ын чуулганаар оруулах үүрэг өгсөн ч хэрэгжээгүй байсан.

Тус ажлын хэсэг одоо ч үргэлжлүүлж ажиллаж байгаа. 100 мянгаас дээш санал тавьсан гурван саналын тухайд төрийн санхүүгийн бодлогод шинэчлэлт хийх шаардлагатайг харуулж байна. Төсвийн орлого, зарлагаа оновчтой төлөвлөх хэрэгтэй. Нэг цонх хагархай байсаар байвал нөгөө нь хагархай байсаар байна. Тиймээс эмх замбараагүй байдлыг арилгаж, иргэдийн хүсэл сонирхлыг заавал харгалзаж иргэдэд хариуг өгөх ёстой. 

Улаанбаатар хотын утаа болон сайжруулсан түлшний асуулгын хариугаар чуулганаа үргэлжлүүлье. 

Энэ асуулгад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариулна. 

Эрчим хүчний сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН:

-УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн асуулгын хариуг та бүхэн танилцуулъя. Асуулга1. Улаанбаатар хотын агаарын чанар автомашин, гэр хороолол, орон сууцны хороолол, үйлдвэрүүдийн агаар бохирдуулагчийг автомат багажаар тодорхойлж байна. 2022-2023 оны халаалтын улиралд PM2.5 тоосонцрын агууламж 65 микрограмм метр куб, PM10 тоосонцрын дундаж агууламж 107 микрограмм байгаа нь багануурын нүүрс түлж байх үеийнхэнтхэй харьцуулахад 50 хувь бага байна.

Асуулга 2. Гэр хорооллын айлуудад цахилгаан халаагуур ашиглах техникийн боломж бүрдүүлэх ажлын хүрээнд агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 86,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2017-2019 онд Улаанбаатар хотын 41 мянган айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг хангаснаар айл өрхийн цахилгаан хангамж сайжирч, шугам сүлжээний алдагдал буурч, айл өрхүүд 4 КВт чадалтай цахилгаан халаагуураар гэр орноо халаах нөхцөл бүрдсэн. Хоёрдугаарт, халаалтын зуух төвлөрсөн дулаанд холбох ажлын хүрээнд 2017-2020 онд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 236 халаалтын зуухыг зогсоож, 336 иргэний барилга обьетыг төвлөрсөн дулаанд холбосон. Гуравдугаарт, цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт. Гэр хороолын айл өрхөд 2017 оноос хойш агаарын чанар сайжруулах шаардлагатай бүсэд амьдарч байгаа гэр хорооллын хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний тарифт хөнгөлөлт үзүүлж байна. 

Нэг сарын тарифаас дээш хэрэглэсэн тохиолдолд 50 хувиар хөнгөлж байгаа.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 318 дугаар тогтоолоор аймгийн төвүүд болон 10 мянгааш дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тоолууртай айлуудын тарифын 50 хувийг хөнгөлөх заалттай.

Цахилгааны тарифын хөнгөлөлтөд улсын төсвөөс 2017-2022 онуудад өссөн дүнгээр 52,2 тэрбум төгрөг. 2023 оны хүлээгдэж байгаа дүнгээр гүйцэтгэл 85,8 тэрбум төгрөг зарцуулахаар байна. 

Асуулга 3. Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Иргэдийг угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлж, хяналт тавих, яндан зуухны засвар үйлчилгээ үзүүлэх заавар зөвлөмж өгч ажиллах хэрэглэгчдээс ирж байгаа гомдол саналыг хүлээн авах зорилготой хэрэглэгчдэд үйлчлэх төв ажиллаж байна. Тус төвөөс долоон дүүргийн гэр хорооллын 182 мянган өрхөөс зуухны судалгаа авахад 127 мянга нь чанарын шаардлага хангахгүй зуухтай байгаа нь угаарын хийд иргэд өртөх гол шалтгаан болж байна. Угаарын хийн хордлогод:

-2019 онд- 2780

-2020 онд- 786

-2021 онд- 426

-2022 онд- 256 иргэн өртсөн байна. 

Тавантолгой түлш ХХК нь 2018-2022 онуудад сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн төсөлд, Эрдэнэс тавантолгой ХК болон БОАЖЯ-наас нийт 826,6 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд 236,9 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад, 586,7 тэрбум төгрөгийг үндсэн үйл ажиллагааны зардалд зарцуулсан. Тавантолгой түлш ХХК нь зүүн бүсийн үйлдвэрт өргөтгөл шинэчлэл хийж үйлдвэрийн хоёр шугамын хүчин чадлыг нэмэгдүүлснээр нэг тонн түлшний үнэ 30 мянган төгрөгөөр буурна. 

УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Улаанбаатар хотын нөхцөл байдалтай холбоотойгоор 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

13 : 06
2023-11-24

Газрын тухай хуулийг дэмжив

УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:

-1990 оноос хойшхи зах зээлийн нийгэмд газрын харилцааг зохицуулж байгаа харилцаанд хуулийн цоорхой байна уу. Бид хоёр том хөрш оронтой хиллэдэг. Өнөөг хүртэл зөрчил маргаангүй байгаа нь бидний өвөг дээдэстэй холбоотой. Гэтэл дотооддоо газрын асуудалтай байж болохгүй. Ашиг ариожаа хайсан 30 жилийн хооронд хаашаа явж байна вэ? Гишүүдийн санаачилж байгаа хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. 

2012-2016 онд Бэлчээрийн тухай хуульд өөрчлөлт оруулахад мэргэжлийн хүмүүс, судлаачдыг урьж оролцуулж Төрийн ордонд хэлэлцүүлэг хийж байсан. 

Судлаачид газрыг хөдөлгөөнгүй хашаажуулж эзэмшүүлнэ гэдэг боломжгүй зүйл гэдгийг онцолж байсан. Хэнтий аймгийн цэнхэр мандал суманд 50-100 мянга га газарт айл өрхүүд нийлээд ногоон тэжээлээ тариалаад хувааж авдаг. Ийм сайн жишиг байж болох уу?

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Бэлчээр хашиж болохгүй гэдгийг бид бүгд зөвшөөрч байгаа. Хашина гэдэг ойлголтыг зөвойлгох нь чухал. Энэ хууль эх оронч хууль. Малчин иргэн, өрх бүрийг дэмжих, аж ахуй нэгж болгох дэмжлэг үзүүлсэн хууль. Тиймээс 0,5 га газрыг 1,5 га газар болгохыг л зорьж байна. Улс орны эрх ашигтай холбоотой асуудал учир бид зөв ойлгуулах нь чухал. 

УИХ-ын дэд дарга л.МӨНХБААТАР:

-Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцүүлэхийг гишүүдийн 56 хувь дэмжиж, үдээс өмнөх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа. 

 

11 : 41
2023-11-24

Өвөлжөө, хаваржааны нэг цэг дээр зөвшөөрөл олгох нь зөв

УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН:

-Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Өвөлжөө, хаваржааны зориулалттай газрыг нэмэгдүүлж, тухайн эзэмшлийн газартаа төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамал тариалах бололцоо оруулж өгч байгаа юм байна. Нэгдүгээрт, хэлэлцүүлгийн явцад өвөлжөө, хаваржааны нэг цэг дээр зөвшөөрөл олгохыг хүсч байна. Хоёрдугаарт, хашаалахгүй байх. Гуравдугаарт, иргэнд өвөлжөө, хаваржааны газрыг олгоно гэвэл боломжгүй. Тиймээс нэг газар гэж хязгаарлах нь зүйтэй болов уу. Хуулийг бол дэмжиж байгаа. 

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Өвөлжөө, хаваржааны аль нэг дээр гэдгийг тодруулахаар ярилцаж байсан. Газрын тухай хуульд эзэмшлийн нэг га газар гэж тусгасан учраас албаныхан тайлбар хэлж байсан. Гэхдээ ажлын хэсэг засаад явах байх. Хоёрдугаарт, бэлчээр хашихтай холбоотой малчид маш эмзэг байгаа. Бэлчээр угаасаа хомсдолтой байгаа энэ үед харин ч энэ нь эсрэгээрээ тустай. Малчид 0,5 га газар эзэмшиж байгаа. Түүн дээр нэмээд нэг га газар өгье гэж байгаа. Ингэснээр 1,5 га газраа ашиглаж, төмс хүнсний ногоо, таримал ургамлаа тарина. 

Орон нутгаар явж байхад дэмжиж байгаа иргэд газраа зарчихвал яах вэ? гэдэг асуулт гарч байгаа. 

Өвөлжөө, хаваржаа мал бүхий иргэндээ л олгогдоно. Зөвхөн малчдад буюу өрхөд нэг га газар л олгоно гэсэн үг. Мал бүхий иргэн гэхээр бас боломжгүй. 

11 : 23
2023-11-24

Малчид газар эзэмших боломжгүй болж байна

УИХ-ын дэд дарга Л.МӨНХБААТАР:

-Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. 

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг хийж байна. Бэлчээрийн талбайн хэмжээ байнга буурч байгаа. Манай орны хөдөөгийн газар нутаг сүүлийн 10 жилд 10 орчим сая га газраар буурсан. Хөдөө аж ахуйн газар нь байгалийн унаган төрхөөрөө харилцан адилгүй учир дотроо хуваагддаг. Бэлчээрийн 116 сая га газар, тариалангийн нэг сая 71 мянган га газар, хөдөө аж ахуйн дэвсгэр 106 мянган га газар тооцоо байгаа. Газрын нэгдмэл сангийн нэгдсэн тайланд дурдсанаар 137 мянган иргэн өвөлжөө, хаваржааны газар эзэмшиж байна. Тариаланд эзэмшиж байгаа нийт талбайн хөрсний 36 хувь элсэнцэр, 53 хувь нь хөнгөн шавранцар, хөнгөн механик хөрсөнд газар тариалан эрхлэхэд элэгдэл хорогдол их гарч байна. 

Тариалангийн тухай хуулийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу атар газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлэхийг хориглосон учир эрхзүйн хувьд учир дутагдалтай. 

Өөрөөр хэлбэл, малчид газар эзэмших боломжгүй болж байна. 

УИХ-ын гишүүн Н.НАРАНБААТАР:

-УИХ-ын Ж.Бат-Эрдэнэ нарын таван гишүүнээс зургадугаар сард өргөн мэдүүлсэн Газрын тухай хууль болон Тариалангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2023 оны долдугаар сарын 4-ний хуралдаанаар хэлэлцсэн. Хууль санаачлагч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралыг сайжруулах зорилгоор санаачилсан байна. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэа үед гишүүд атар газар, ногоон тэжээл, өвөлжөө, хаваржааны ногоожилт зэрэгтэй холбоотой асуулт асууж, хариулт авсан. Байнгын хорооны нийт гишүүдийн 57 хувь нь тус хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжсэн болно. 

11 : 08
2023-11-24

Бензин гаалиар хэвийн орж ирж байгаа

УИХ-ын гишүүн Ж.ГАНБААТАР:

-Монгол улсын дизель түлшний нийт хэрэглээ сарын хамгийн ихдээ 92 мянган тонн, АИ92 52-53 мянган тонн байдаг. Бензин орж ирж байгаа юу гэдэг асуултад би хариуллаа. Энэ бол нөөцийн биш гаалийн мэдээ. ОХУ-ын Засгийн газар өнгөрсөн есдүгээр сарын 21-нд бензиний хориг олон улсад тавьсан. Хориг хоёр хоногийн өмнө л цуцлагдаж байна. Монголд тус хориг хязгаарлагдмал тавигдсан. Роснефть болоод Газпром гээд томоохон компаниудаар Монгол руу шатахуун экспортолж байгаа. Бусад жижиг компаниуд шатахуун экспортлох боломжгүй байна. Бид 21 хоног дотоодын бүх нөөцөө шавхсан. Хилээр нэг ч тонн шатахуун орж ирээгүй. Тус хоригийг ганцхан Монголд тавиагүй. Монгол Улсын хувьд энэ байдлаас гарахын тулд Хятадаас дизель импортолж байгаа.

АИ92-ийн хувьд байдал харьцангуй сайжрах түвшинтэй байгаа ч асуудал их байна. 

Баруун аймгуудаар дизель түлшгүй хүндэрсэн байсан бол хоёр хоногийн өмнөөс Боршоо, Цагааннуур боомтоор дизель түлш орж ирсэн. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам шатахуун дээр онцгой анхаарч байгаа. Өнөөдрийн байдлаар бид Хятадаас 7,6 мянган тонн түлш импортлосон байна. Тус түлшээр уул уурхайн томоохон компаниудаа бид хангаж байгаа. 

10 : 37
2023-11-24

УИХ-ын гишүүд малчдын өвөлжилтөд анхаарах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ:

-Их хурал дээр зайлшгүй хэлэлцүүлэх асуудал байна. Монголын мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт тулгамдсан хамгийн чухал асуудал бол өвөлжилт. Хоёр хоногийн өмнө болсон цасан шуурганы улмаас олон хүн төөрч, эрж хайх асуудал үүсээд байгаа. Тиймээс эдгээр асуудлыг яаралтай шийдвэрлэх асуудал үүсч байна. Малчид шатахуунгүй байна. Хэрэглээний хамгийн чухал хэрэгсэл болох портер, бонго нь түлшгүй байна. Үүнээс болоод малчид өвөлжөөндөө ч нүүж чадахгүй байна. 

Малчид малдаа явж байгаад төөрч, осгосон тохиолдолд амийг нь төрөөс нэхнэ шүү. 

Тээвэрлэлтээс болж өвөлжөөндөө өвс тэжээлээ ч буулгаж чадахгүй байна. Тиймээс УИХ-ын тогтоол гаргадаг ч юм уу, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Бодит амьдрал дээр болж байгаа зүйл алга. Мөн махны нөөц бүрдүүлэлт. Малчид малаа ихээр нядалж байна. Засгийн газар махны экспортод анхаарч, эргэлтийн богино хугацаатай зээлийг гаргаж өгөх хэрэгтэй. Ямар нэгэн хүнд сурталгүйгээр малчдад үйлчлэх зайлшгүй шаардлагатай. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бодит хэрэгжүүлэлт хийхгүй байна. Сүхбаатар, Архангай аймагт энэ асуудал яг адил. 

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц, нийгмийн сэтгэлзүйд халдсан асуудал өнөөдөр газар авлаа. Монголын төр энэ асуудалд анхаарч дүгнэлт гаргахгүй юм уу. Бид яах вэ? Хуурамч хаягнаас муулуулах эсэх нь дүүрч. Харин улс орны аюулгүй байдалд нөлөөлөх асуудалд УИХ дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай байна. Хүүхэд хүчирхийлдэг, бусдыг садар самуунд уруу татдаг байдал үндэсний аюулгүй байдалд халдах хэмжээнд хүрсэн. Олонхийн эрх ашгийг харгалзвал бид шийдвэр гаргах хэрэгтэй. Бид өнөөдөр дүгнэлт хийж, засч залруулах үүрэгтэй. 

Нийгмээ талцуулж, хагаруулдах нь эцсийн дүндээ хортой. 

Тиймээс бидл шийдвэр гаргах ёстой. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Үр дүн нь тодорхой асуудлаар иргэдийн санал авах хэрэггүй. 2023-11-24 103.212.116.191

ЦАЛИНТАЙ ЭЭЖ гээд 50000 төгрөг өгч байгаа нь агуулгагүй болоод байгаа юм.Тэтгэмж, эсвэл тусламж гэж анхнаасаа нэрлээгүй нь одоо цалин юм бол нэм гэдэг шаардлагад унаад байгаа хэрэг.ОЙЛГОМЖТОЙ ИЙМ АСУУДЛААР ИРГЭДИЙН САНАЛ АВАХ ШААРДЛАГАГҮЙ, ҮР ДҮН ТОДОРХОЙ НЭМ Л ГЭНЭ. Төсөв хэлэлцэх үед тал талаасаа ярилцаад нэрийг нь өөрчлөөд, зохих хэмжээнд нэмээд шийдчих асуудал байсан байна.

Avatar

Зочин 2023-11-24 66.181.179.96

"Цалинтай ээж"–ийн нэрийг нь солиод л нэмэгдүүлэх саналыг нь хөсөр хаях нь дээ. D-Pariament дээр 50 мянгыг нэмэгдүүлх тухай л санал авсан даа. Ийм 2 үзүүртэй зүү шиг юм яриад яах вэ

Avatar

Иргэн 2023-11-24 103.57.93.114

Татварын асуудлыг тарах гэж байгаа парламент шийдээд дэмий байлгүй дээ. Зүгээр мөрөөрөө тарж иргэний амьдралаа хөөсөн нь дээрээ.

Avatar

Иргэн 2023-11-24 103.140.10.206

Машин мотоциклоос татгалзаж морь тэмээгээ унавал ингэж олон хүн эрсдэхгүй дээ малын нөмөр нөөлөг гэж нэг сайхан юм бий дээ

Avatar

Нэргүй 2023-11-24 139.5.216.251

Ер нь ардаа том бизнесстэй гишүүдээр сайд тавимааргүй байна. Баруунд болон Амеркид бизнесменүүд улс төрд хутгалдадгүй, харин манайд УИХ-д гишүүн болох, сайд болохбн төлөө улайран тэмцдэг үүнийг засахгүйгээр улс орон маань хөгжихгүй …….

Avatar

Нэргүй 2023-11-24 139.5.216.251

Ж.ГАНБААТАР Сайд ийм худалч байж болохгүй шүү. хил, боомт, зөрлөг дээр хүлээгдэж байгаа нөгөө олон түлш, бензинүүд хаашаа алга болов. Гэтэл хилээр нэг ч тонн шатхуун орж ирээгүй гэсэн хариуцлагагүй мэдээлэл хийж байдаг худалч сайд байна. төрийн хүн ийм мэдээлэл хийгээд ард түмнээ хуурч болдог юм уу.

Avatar

Иргэн 2023-11-24 103.140.10.206

Энэ хулгайч сайд хийж чадахгүй ээ чихэр печенээ л зарж байвал барав

Avatar

Нэргүй 2023-11-24 103.212.117.111

S AWI80955877

Avatar

зочин 2023-11-24 103.140.10.196

Ганц ч мэргэжлийн хүнгүй Засгийн газар, Их Хурал татварын шинэчлэл хийж чадахгүй муутгаж магадгүй ээ

Avatar

Данко 2023-11-24 96.248.41.119

Авилгачид ч тархины тураалтауудаар өөрсдөөр нь халамжийг нь санаачлуулж байх шив.

Avatar

Нэргүй 2023-11-24 213.87.152.120

*** Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Бат 2023-11-24 103.57.94.72

Гишүүн Гантбал та юу хэлэв. Төр цаг агаарын аюул гамшиг болно гээд зарлан мэдээллээд одоогийн байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр зарлан мэдээлж байхад яахаараа төрөөс хүний ам насыг нэхнэ гээд бна.

Avatar

Зочин 2023-11-24 139.5.218.249

Татварын цогц шийдлийг хэдхэн гишүүн ганц, хоёр 7 хоног ажиллаад хийх ямар ч боломжгүй. Энэ ажлыг мэргэжлийн хүмүүс олон сар жилээр судлагаа хийсний эцэст нийт засгийн газрын бүтэц, хууль тогтолцоог хамарсан том төлөвлөгөө гаргаж системтэй хийх ажил. МАНгарууд аа…

Avatar

Нэргүй 2023-11-24 66.181.160.91

МАНингуудын ярьдаг юм нь татвар нэмэх, тэгээд төсөв нэмж хулгай хийх

Avatar

Зочин 2023-11-24 66.181.182.250

а**с өөрийгээ хэлээд байна уу. Хулгай луйврыг та нар хийж Ардын нам босгодог нэргүй хууль үйлчилж байна

Avatar

Зочин 2023-11-24 66.181.182.250

Сонгууль дөхөж Занданшатар гэж том попор тодорлоо. Мөнгө өгнө/татвараас буцааж өгнө/ гэж санал асуулгга явуулдаг төрийн тэнэг зүтгэлтэн байхгүй. Нэртэйгээр нь төргүй багшгүй эмчгүй албан хаагчгүй болгоод Хүй нэгдэлд нь оруулчих. Татвар төлөгчдийн мөнгө төрийн мөнгө болдог юм шүү, Бид Барууныхны "Татвар төлөх үнэн, үхэх үнэн" гэсэн хэлцийг иш татдаг бусуу

Avatar

Иргэн 2023-11-24 103.57.93.114

Хууль боловсруулалт муу. Эзэнд нь буцаа. Иргэдэд танилцуулж санал авахгүйгээр хууль баталдагаа боль. Иргэдэд хууль санаачлах эрх олго. Гишүүд нэрээр хууль санаачлахыг хоригло.

Avatar

Зочин 2023-11-24 66.181.167.74

Их аврагын нэр нүүрсний хулгайд яригдаад байдаг. Энэ хүнээ шалгаж байгаа юу?

Avatar

Иргэн 2023-11-24 59.153.115.55

Малчид төмс ,хүнсний ногоо,жимс жимсгэнэ тариалаад байж байх тийм завтай улсуу Ж.Батэрдэнэ гишүүнээ.Тийм бол мал маллах , тариалан эрхлэх хоёрч амар юм байна л даа..

Avatar

Зочин 2023-11-24 59.153.115.141

Ганибал гэж энэ хүн эрүүл байна уу? Шар хадны их галзууд хүргэж өгвөл зүгээр юм биш үү

Avatar

зочин 2023-11-24 66.181.185.82

Энэ дүлзэн сонгуулийн чимээнээр малчдад хайр зарлаад л эд нар ичих булчирхайгаа хаана, хэзээ гээчихсэн юм бол.

Avatar

Иргэн 2023-11-24 59.153.115.51

Энэ Ганибал гишүүн эрүүл үү??? Цасан хунгар үүсээд байхад юун ПОРТЕР, БОНГО вэ???

Avatar

Иргэн 2023-11-24 103.140.10.206

Ганибал галзуурах дөхөж ээ эртхэн эмнэлэгт нь хэвтүүл хайран гишүүн үхэж далд орвол хэнээс амийг нэхэх юм

Avatar

DGG 2023-11-24 66.181.179.130

УИХ-ын гишүүд очиж малыг нь хариулж өг. Үгүй гэвэл эд нар өөрсдөө хүн амины хэрэгт орох юм байна.

Avatar

Нэргүй 2023-11-24 43.242.241.151

ха ха ёстой элэг авах нь ээ, Төрийн мөнгө гж баахгүй ээ эргүү минь ээ. Төсөв гэдэг чинь татвар төлөгчдийн мөнгө өө. Нөхөн төлбөр авна гэж байхгүй шүү л***р минь. Долоо хоногийн өмнөөс л цас зуд хэцүүднэ, зам даваа гүвээ хаагдана гээд уйдтал л мэдээ явсийшдээ. Өөртөө хэрэгтэй юм аа харцгаа малчид аа. Элдэв лайв хов жив фэйсбүүкээр харж, архи ууж, айл хэсэж намаржингаа л наадамласан здээ. Ер нь анхиатай арчаатай малчид бол өдийд бүх юм нь жин тан болчихсон цэмбийгээд бөмбийгөөд байж л байшд.

Avatar

Нэргүй 2023-11-24 66.181.186.190

За ингээд Монголын уламжлалт мал аж ахуйд төгсгөл ирлээ, малчдыг 1.5 га газараа хашаалж аваад цаашдаа суурьшаад 5 төмсөө тариад амьдрах сайн хуультай боллоо гэнэ ээ, ар монгол нь ингээд торлогдсон өвөр монголын араас орох боллоо.

Avatar

Зочин 2023-11-24 76.220.74.140

Чи урин донгодсоноороо дараагийн их хуралд гарна гэвэл санасны чинь гарз

Avatar

иргэн 2023-11-24 202.126.90.139

төрөөс малыг үнэгүй хувьчилсан гээд ингэж байгаа юм уу, сонгууль дөхөхөөр малчинд үнэхээр хайртай болчих юм аа манай дарга нар. Сонгуулийн маргааш та нарыг мартана шүү дээ, ямар анх удаа ингэж байгаа биш.

Avatar

Нэргүй 2023-11-24 139.5.218.224

Мангар юм ярих юмаа?! Малчид тэгвэл төрийн өмч юм байна л даа?? Улс төржинө гэхэд арай ч ингэж тэнэглэж болохгүй шүү дээ!!!

Avatar

Нэргүй 2023-11-24 202.21.108.49

пүүх энэ дагз чинь харин суга попордог гар уу даа.

Avatar

Нэргүй 2023-11-24 66.181.161.18

за энэ ч хэтэрсэн өвчин байх шүү.

анх удаа л өвөл үзэж байгаа мэт өвчигнөцгөөх юм олон олон хатуу жилүүдийг давдаг юм шдээ

Avatar

зочин 2023-11-24 103.212.117.221

ганибал эргүүтэх юм даа, дахин сонгохгүй байх

Avatar

Нэргүй 2023-11-24 202.126.88.156

Энэ ганибал шиг мал гишүүн олонтой парламент нь ярих тусам эрх танхил, эргүү, халамжийн малчин малууд нь хохирсоор.

Avatar

иргэн 2023-11-24 66.181.190.131

малд яваад төөрсөн хүний амийг төрөөс нэхнэ гэнэ үү. Энэ бүр даварсан этгээд нөхөр юм. Төр цаг агаарын мэдээг тгтмол өгч баЙНА. Онцгой байдлаас байнга сэрэмжлүүлж байна. Өөр яах ёсто гэж. Малчид маань өвлийн ийм үед малаа хашаанаас гаргахгүй байх, ойрмогхон билчээрлүүлдэг уламжлалтай шүү дээ. Өвс тэжээлээ бэлтгэх нь хэний үүрэг байхав. Жаахан уужуу бодож улс төр хийвэл зүгээрсэн.

Avatar

Зочин 2023-11-24 66.181.176.176

Тэгвэл, бизнес хийдэг хүн бизнесээ хийж яваад үхвэл, төрөөс амийг нь нэхэх үү?

Avatar

Нэргүй 2023-11-24 59.153.115.62

попроно попроно гэхэд учир утгатай байх хэрэгтэй шүү!!!!

Avatar

Нэргүй 2023-11-24 59.153.115.62

одоо бүр амар юм болох нь ээ

Avatar

Нэргүй 2023-11-24 202.21.107.27

Бонго, портергүй болохоороо нүүж чадахгүй, тэжээлээ ойртуулж чадахгүй байна гэнэ үүү. Энийг бол залхуурал гэдэг юмшдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж