Б.Нарантуяа ДАШТ-ээс хүрэл медалийн болзол хангаж, түүх бүтээлээ

Б.Нарантуяа ДАШТ-ээс хүрэл медалийн болзол хангаж, түүх бүтээлээ

Б.Нарантуяа ДАШТ-ээс хүрэл медалийн болзол хангаж, түүх бүтээлээ

Катарын нийслэл Доха хотод снукер бильярдын ДАШТ үргэлжилж байна. Тус тэмцээний зургаан улааны төрөлд Монголын тамирчин Б.Нарантуяа өрсөлдөж байгаа бөгөөд тэрбээр хагас шигшээд шалгарчээ. Өдгөө 29 настай түүний хувьд шөвгийн 16-д Ираны Мелика Нажафиг 3-0 гэсэн харьцаатай, шөвгийн наймд Германы Диана Статешниг 4-2 гэсэн харьцаатай тус тус хожив.

Б.Нарантуяа хагас шигшээд Энэтхэгийн 21 настай тамирчин Анупама Рамашандрантай учраа таарчээ. Хэрэв өрсөлдөгчөө ялбал финалд цэц мэргэнээ уралдуулна.

Б.Нарантуяа үндсэн төрөлдөө шөвгийн наймд шалгарчээ. Тэрбээр шөвгийн 16-д Хонг Конгийн Со Ман Яныг ялсан ч шөвгийн наймд Хятадын Баи Юлүд 0-3 гэсэн харьцаатай дийлдсэн аж.

Б.Нарантуяа хагас шигшээд шалгарснаар хүрэл медалийн болзол хангаж байгаа бөгөөд энэ амжилтаараа ДАШТ-ээс медаль хүртэж буй анхны монгол тамирчин болсон гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. Түүний хувьд өнгөрсөн жил Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байсан түүхтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-24 174.114.221.135

mongol xunnd sain ch um bn myy ch um bn

Avatar

Зочин 2023-11-24 66.181.188.82

Монголд төдийлөн өндөр хөгжөөгүй спортын төрлөөр дэлхийн аваргаас медаль хүртэнэ гэдэг гайхалтай амжилт.Баяр хүргэж цаашдаа амжилтаа улам ахиулаарай гэж ерөөе.

Avatar

Нэргүй 2023-11-24 202.126.88.141

bayar hvrgie bvsgvi mn

Avatar

Нэргүй 2023-11-24 213.87.152.120

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Г.Дүүрэн 2023-11-24 66.181.161.118

Нялгын сайхан охинд… Баяр хүргэе… сайхан бна аа… Сайн хүний үр.. Сүүт гүүний унага аа… Улсын анчин хүний удам даа…

Avatar

Нараа 2023-11-24 202.126.90.46

угаасаа мундаг тоглодог залуу ш дээ

Avatar

Нэргүй 2023-11-24 202.9.40.159

Мундаг эмэгтэй байнаа. Алтан медалийн төлөө үзүүрэй. Амжилт хүсье. Гайхалтай

Avatar

Нэргүй 2023-11-24 66.181.190.39

Amjilt husii

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж