"Тарилгын стандартыг зөрчсөн байж болзошгүй"

"Тарилгын стандартыг зөрчсөн байж болзошгүй"

"Тарилгын стандартыг зөрчсөн байж болзошгүй"

НЭМЭЛТ: 

Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвийн удирдлагууд дараах мэдээллийг өглөө.

-Одоо хүүхдүүдийн бие тогтворжсон гэж үзээд эмчилгээ, тариагаа өөрчлөөд явж байна. Эдгээр хүүхдүүд нь дөрвөн сартайгаас 12 хүртэлх насны хүүхдүүд. Бид эдгээр 17 хүүхдийг насанд хүртэл нь хяналтад байлгана. Тарианд ямар бодис байгааг шууд хараад хэлэх боломжгүй, шинжилгээнд оруулсны дараа эцсийн шийдвэр гарна. Хүүхдүүдийн тандалтад үндэслээд тарианы стандарт алдсан байх магадлалтай гэж үзэж байна. Чанарын алба хурал хийгээд сувилагчид хариуцлага тооцохоор болж байна.

Гурван өөр төрлийн антибиотик болох ампициллин, амоксиклав, цефтриаксон тариаг хүүхдүүдэд хийсэн. Эдгээр хүүхдүүдэд 4-5 хоногийн өмнө сорил тавьж, уг тариануудыг тарихад ямар нэгэн урвал үзүүлээгүй. Өчигдөр 22:00 цагийн тарианд асуудал үүслээ.

Тарианы дуусах хугацаа 2024 оны хоёрдугаар сар. Хүүхдүүдэд буруу тариа хийгээгүй, тарианы дээжийг хадгалсан байна. Хүүхдүүдийн биеийн байдлыг насанд хүртэл нь хянахаар эцэг, эх асран хамгаалагчид нь амлалаа. Шөнө 02:00 цагт авсан шинжилгээгээр тариа хүүхдүүдийн аминд халтай байдал нь хэвийн. Тиймээс дараагийн цагийн тариаг өөрчлөөд байна.

Найруулсан тариан дотор ямар бодис байгааг гаднаас нь хараад мэдэх боломжгүй тул шинжилгээгээр тодорхой болно. Уг тариануудыг 0.9 процентын натри хлоридоор найруулах ёстой. Тариаг хийлгэх хүний дэргэд харуулж задалдаг. Сувилагч эмчийн заавраар тариа хийдэг. 20 гаруй жил ажилласан сувилагч байгаа.

Дэд дарга:

-Бид шөнөжингөө ажилласан. Ямар нэгэн байдлаар тарианы процедурын алдаа гарсан байх магадлалтай. Тариаг хийх стандарт байгаа. Энэ стандарт зөрчигдсөнөөс 17 хүүхдэд реакц үзүүлсэн байж болошгүй. Хоёр тасагт нийт 21 хүүхэд байснаас сүүлийн хүүхдэд тариа хийх болоход эхний тариа хийлгэсэн хүүхдэд шинж тэмдэг илрээд эхэлсэн тул сүүлийн 21 дэх хүүхдэд тариаг хийгээгүй, зогсоосон. Эмнэлгийн хувьд нийт 400 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн цаг мөчид өөр платын хүүхдүүдэд дээрх тарианаас хийхэд реакц үзүүлээгүй. Тариаг 0.9 процентын натри хлоридоор найруулж, үйлчлүүлэгчид тариа болон хугацааг харуулах ёстой. Энэ процедур дунд алдаа гарсан байх магадлалтай гэж үзээд байна. Хүүхдэд уян зүү ашиглаж, тариа хийдэг гэлээ.

Тус эмнэлэг 121 сувилагчтай аж.

НЭМЭЛТ: 

Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд хэвтэн эмчлүүлж байсан 17 хүүхэд өчигдөр 22.00 цагт тариа хийлгэсний дараагаас бөөлжиж, таталт өгч, улмаар ухаан алдан унасан байна. Энэ талаар эцэг эхчүүд дараах мэдээллийг өглөө.

Иргэн: 22.00 цагт хоёр сувилагч эхний платад орж ирээд тариа хийсэн. Нийт хоёр платад 17 хүүхэд эмчлүүлж байсан.  Гэтэл тариа хийсний дараагаас л хүүхдүүд бөөлжөөд, таталт өгөөд эхэлсэн байсан. Сувилагчид тариагаа бөөнөөр нь найруулсан, өнгө нь хувирсан гээд байгаа. Тэр тариаг нь эмнэлгийн удирдлага нь авсан, юунаас болж өнгө нь өөрчлөгдөв гэдгийг шинжлүүлэх юм гэсэн.

Иргэн: Манай дүүгийн дөрвөн сартай хүүхэд эмчилгээ хийлгүүлж байгаа юм.  Тариа хийлгэсний дараа нүүр нь хувхай цагаан болоод ухаангүй болсон байсан. Сувилагчдаа хэлтэл “Танай хүүхэд хоолны хордлого авсан юм биш үү” гэсэн байсан. Хоолонд ороогүй хүүхэд хоолны хордлого болохгүй шүү дээ гэтэл юу ч хэлээгүй. Тэгээд нийтдээ 16 хүүхэд ухаан алдсан байсан. Өчигдөр шөнө энд аймаар байсан.

Иргэн: Манай хүүхэд эмнэлэгт хэвтээд  гурав хонож байгаа.  22.00 цагийн тарианаас өмнө зүгээр байсан. Тариа хийсний дараа хүүхдүүд чичрээд, хөхрөөд халуураад, таталт өгөөд эхэлсэн байсан.  Хоёр сувилагч орж ирээд гялс хийчихье гээд тариагаа шууд бөөнөөр нь найруулаад хийсэн юм билээ. Тариа тариад хийсний дараа эхлээд бөөлжөөд, бүтэлт өгөөд, таталт өгөөд эхэлсэн. Манай хүүхэд ой гаруйтай. Одоо гайгүй боллоо ч цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй болж магадгүй. Тариаг нь харсан, 2021 онд үйлдвэрлэсэн, 2024 оны хоёрдугаар сард хугацаа нь дуусах юм байна лээ. Одоо хүүхдийн маань биеийн байдал сайнгүй байгаа. Халуун нь буусан, унтаараад байна.

Иргэн: Манай хүүхэд 12 настай, сахиургүйгээр  хэвтэж байсан. Нэг уушгиндаа хатгаатай байна гээд хэвтсэн юм. Тариа хийсний дараа “Бие нь арзайгаад байна” гэсэн. Тэгээд чичрээд, бөөлжөөд, ухаан алдаад унасан байсан. Одоо бол унтаад  байна. Цаашдаа яахыг мэдэхгүй байна.

Эмнэлгийн удирдлагатай уулзахад манай хоёр сувилагчийн буруу байна гэсэн. Тариа нь ямар учиртай юм. Бүх тариагаа хурааж аваад гүйцгээсэн гэсэн. Хадгалах горим нь хангагдсан ч юм уу. Тариагаа сольсон ч ялгаагүй хугацаа нь дуусч байгаа тариаг хийсэн юм билээ. Би тариаг нь хараагүй. Гэхдээ эцэг, эхчүүдийн хэлснээр тариагаа солилоо гэсэн хэрнээ хугацаа нь дуусаж байсан тариа хийсэн гэсэн.

Яармагийн эмнэлэгт цагдаа нар ажиллаж байна

Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эмнэлгийн захирал А.Эрдэнэтуяа одоо цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байгаа юм байна.

Учир нь тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 0-2 насны хүүхдүүдэд өчигдөр /2023.11.23/ 22.00 цагийн тариаг сувилагч нар сольж тарьсан байж болзошгүй гэдэг мэдээллийг зарим эх сурвалж мэдээлж байгаа юм.

Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад "Хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон. Урд оройн 22.00 цагийн тариан дээр асуудал үүссэн байна. Яг одоо цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэдэг хариултыг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
БурууБуруу
28
ХарамсалтайХарамсалтай
9
ГайхмаарГайхмаар
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цэцэгмаа 2023-11-24 66.181.177.123

тэр олон хүүхдэд дараалан стандарт алдана гэж юу байх вэ дээ. сувилагчийг л буруутгаад орхих гээд бна. тариа, тарилгын шингэнд л учир бна.

Avatar

Нэргүй 2023-11-24 139.5.216.48

Найруулдаг шингэнийг шинжлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2023-11-24 103.57.94.132

сурлага муутай, суурь мэдлэгбайхгүй хүмүүсийг 480 оноогоор их сургуульд элсүүлээд бвал ийм юм болсоор л бна. муухан хүмүүс мэдэхгүй, хянаж чадахгүйгээс маш их хохирол гаргадаг. зүгээр чадах зүйлээ хий. боловсролын системээ эхгэж хар.

Avatar

Нэргүй 2023-11-24 66.181.177.117

Эмч багш сувилагчийг дэмжиж цалинг нь нэммээр. гэтэл тэдний үйлчилгээг харахаар гутармаар.

Avatar

Нэргүй 2023-11-24 66.181.161.205

09-н натри муудсан байж магадгүй

Avatar

Нэргүй 2023-11-24 66.181.161.205

09-натри муудсан байж магадгүй

Avatar

Нэргүй 2023-11-24 213.87.152.120

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Зочин 2023-11-24 202.179.24.46

Энэ улс, төр чинь эзэнгүй болоод удлаа. Бүх түвшинд, бүх газар болохгүй нүүрэлсэн. Улсаа аварч тэмцэхээс өөр ямарч гарцгүй

Avatar

иргэн 2023-11-24 66.181.164.235

ер нь өвчнүүддээ хайнга ханддаг сувилагч нар олширсон байна лээ. Яаж ийж байгаад ажлынхаа цагийг дуусгаад явахын түүс болдог. Ямар ч сэтгэлгүй ажлаа хийдэг, зарим нь ажилдаа дургүй гэдэг мөртлөө хийгээд л яваад байдаг ажиглагдсан. тийм хүмүүс яаж хүнийг эрүүлжүүлэх тухай бодох юм бэ

Avatar

Нэргүй 2023-11-24 66.181.160.91

17н процессийн алдаа гэж байхгүйлдээ, ерөөс ийм зүйл хэвийн үзэгдэл болчихсон хугацаа дуусаж байгаа, хэрэглээнээс гарсан, эмчилгээнд ашиглахаа байсан эм тариаг эмнэлэгүүдэд шахдаг МАНай хулгайчуудын бүлэглэл бий болчихсон, жил бүр өчнөөн хүүхэд эндэнэ ямарч хариуцлага байхгүй. тэгэсгээл өнгөрдөг. эм шахахын тулд шахааны эмчилгээ хийдэг, нэг ёсны хууль бус эм тариаг МАНай улсын эмнэлэгүүдийн удирдлагуудаар дамжуулан шахдаг бизнес бий болчихсон байгаа хэнч шалгадаггүй

Avatar

Иргэн 2023-11-24 202.21.103.226

Тариа найруулдаг натри уусмалыг манайд үйлдвэрлэдэг, үйлдвэрийн чанар стандартыг бас давхар шалгамаар юм байна.

Avatar

Нэргүй 2023-11-24 66.181.167.74

Эмч нар ихэнх нь ёс зүйгүй, дээрээс нь тооцох хариуцлага бараг байхгүй болохоор
хүмүүсийг юман чинээ тоохгүй нь харьцаанаас нь л харагддаг.

Avatar

Зочин 2023-11-24 202.21.96.76

Цагаан халаттай алуурчид…!!! Шууд хариуцлага тооцохыг шаардаж байна. Ажлаа хийж чадахгүй хүүхэд а**х нь байна ш дээ…зайлаач ээ…!!!

Avatar

зочин 2023-11-24 202.131.245.69

ажлын ачаалал гэж шалтгалаад байв ажлын зураг авалт хий. их ачаалалтай байсан ч хүн тэр тусмаа хүүхдийн амь нас чухал. хүүхэд бүрд тариа хийхдээ сайн шалга. нээх онгирч даналзсан тэгсэн мөртлөө юу ч мэдэхгүй чадваргүй хүмүүс энд тэндгүй их болж байгууллага, мэргэжлийн нэр хүндийг унагаж байна. Наад сувилагч, тэднийг өмөөрөөд байгаа эмч нарыг шууд хал. Анагаахын олон сургууль төгссөн хүмүүсээс ажиллуул. эмчлэх эрх гэсэн хүнд суртлаас баахан ажилгүй хүмүүс байгаа.

Avatar

Нэргүй 2023-11-24 66.181.161.218

Зөв дэмжиж байна энэ салбарт өөрчлөлт оруулах ёстой.

Avatar

Нэргүй 2023-11-24 66.181.178.18

ямар аймшигийн юм бэ

Avatar

Нэргүй 2023-11-24 66.181.176.105

Yun standar. Tariand reakts ugsun bna shdee.

Avatar

Зочин 2023-11-24 202.9.47.10

12 настай ч байсан 4 сартай ч байсан бүгдэд нь адилхан ямар тариа хийдэг бнаа. 12 настай хүүхэд ухаан алдаж унасан байхад тэр нялхууд нь яаж тэсэж амьд үлдсэн юм. ёстой аймаар юм аа

Avatar

Нэргүй 2023-11-24 192.82.65.183

Ямар хариуцлагагүй байна аа. Үй олноор нь а**х нь

Avatar

Нэргүй 2023-11-24 202.126.92.98

"Зариг"-ийн сайтын сэтгүүлч н.Өнөрцэцэг, мэдлэг, боловсролгүй, харанхуй иргэдийн буянаар Монгол улс удахгүй 1 ч төрийн албан хаагчгүй болж дампуурна даа…

Avatar

Нэргүй 2023-11-24 139.5.218.224

ЭМЯ-ны сайдыг нь хар л даа, та нар?! Гөлөн гөлөн гэсэн газар ширтсэн доожоогүй амьтан харагдана лээ! Тийм юмнуудаар энэ амин чухал салбарыг удирдуулахаар ийм байх нь аргагүй шдээ!!! Өмнө нь сэтгүүлч ч билүү, УИХ-д суугаад байдаг нэг авгай баахан холиосон!! Эрх баригч нам улс төрийн үзэмжээр биш, мерит зарчмаар мэдлэг, чадвар, ёс суратхууныг нь харгалзан удирдах албан тушаалд тавьдаг болоочээ!!! Алийн болгон ингэж хорлон сүйтгэх юм бэ??? Оюун-Эрдэнэ одоо сайд нарыг өөрөө дангаар мэдэж томилох э

Avatar

Нэргүй 2023-11-24 139.5.218.224

… томилох эрхтэй болсон юм чинь Күүк, нам нтр-ээс асуулгүй олигтой хүн тавь л даа!!! Чи л эцэст нь хариуцлагыг нь хүлээнэ шүү!!!

Avatar

Зочин 2023-11-24 103.57.95.142

эрүүл мэндийн сайдыг эмч хүн хиймээр юм нам энд ямар ч хамаагүй барилга байшин бус хүний амь нас эрүүл мэнд хариуцдаг яам биздээ

Avatar

Нэргүй 2023-11-24 202.179.26.3

Сувилагч нар минь эм тариагаа сайн судал! ямар эм тариаг хольж тарих, дангаар нь тарих гээд ялгаа их бдаг юм бна. Зарим сувилагч нар сайн мэддэггүйгээс ийм явдал тохиолддог. Залуу эмч нарын мэдлэг маш дутмаг. Хүний хэлснээр эм бичиж бна. Судлаад уншаад мэдээд туршлагажих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-11-24 202.131.235.114

ийм хариуцлагагүй байж бас цалингаа нэмүүлнэ гэж хуцаж байгаа шүү

Avatar

Нэргүй 2023-11-24 66.181.190.39

Mongol uls haa saigui bolovson huchnii dutagdald orson um bish u.

Avatar

зочин 2023-11-24 202.131.245.69

нам нь хаа хамаагүй амьтан төрийн албанд шахаад мэргэжлийн нам адгаагүй хүмүүс нь ажилгүй эсвэл тэс хөндлөн юм хийж байна даа. энэ эмнэлэгийн 1 сувилагчид 3-4 хүүхэд л оногдож байна. аягүй бол ихэнх нь дарга сувилагч байх даа. МАН гэж новшнууд утгаар нь улс орныг самарч байна даа.

Avatar

иргэн 2023-11-24 202.21.113.146

тухайн орны хөгжил, соёл өндөр байх тусам эмч нарын цалин онцгой өндөр байдаг үнэлдэг, хүндэлдэг , манайд эмч нарыг үнэлгээ маш доор мөртлөө (лангууны бараа зарагчийн цалингаас доор) хүний амь, амьдрал аврах өндөр хариуцлага ноогдулдаг бид ийм л орон энэ алдаа бол зүгээр л нэг шинж тэмдэг аса их ачаалал эмх замбраагүй удирдлага дор ажиллах гэж үйл ээ үзэж байгаа хүмүүс бүх салбар адил

Avatar

Нэргүй 2023-11-24 202.21.100.245

Яанадаа. Монгол улсад аль ч салбарт хариуцлагагүй, тоомжиргүй, хэнэггүй байдал хавтгайрлаа. Хэзээ хийж байгаа ажилдаа хариуцлагатай байх ёстой гэдгээ ухамсарлах ирээдүй юм болдоо. Онолын мэдлэг, эд хөрөнгө, шагнал одонд төвлөрсөн биш хүн ёсонд төвлөрсөн хариуцлагатай нийгмийг хүмүүжүүлэх хэрэгтэй байнадаа.

Avatar

Нэргүй 2023-11-24 202.21.108.49

Эмч сувилагч, онцгой, цагдаа, сонсогч нарт Файзер, Хятад ковид вакцинууд албадан шахсанаас хойш тэдний биеийн байдал эрс муудсан, тамир тэнхээ, ой санамж илт доройтсоноос ажлын бүтээмж муудан ажлаа гүйцэж чадахаа байсан. Мартах, буруу санах нь хэвийн үзэгдэл болсон. Одоо ажиллах хүчний хомсдолд орж эхэллээ.

Avatar

Нэргүй 2023-11-24 66.181.161.65

энэ мэргэжлээр яг ажиллаж чадна гэж бат бодсон хүн ажиллах хэрэгтэй. чадахгүй байж хоног нөхцөөсөн хүн зүгээр л больчих хэрэгтэй. хүнд ч хоргүй өөртөө ч хоргүй

Avatar

Зочин 2023-11-24 66.181.179.215

шөнийн тариаг нэг нойрмог сувилагч орж ирээд хаанач хамаагүй хатгадаг хариуцлагагүй цагаан халаадтай нөхдөөс айж бна

Avatar

Нэргүй 2023-11-24 59.153.113.216

Сувилагчийн цалинг нь өөрсдийнх нь сонгосон МАН-ы хулгайчууд цуслаад байхаар сувилагчийн дутагдалд орох нь арагагүй юмдаа . . .

Avatar

zochin 2023-11-24 202.131.251.130

suvilagch nar uhtel ajillaad anhaaral n sarniad baigaa yum bish uu. tsalin n baga hernee denduu ih achaalaltai, gertee harihgui, untahgui shahuu ajilladag yum baina lee. bidnii hen ch tegj ajillaj chadahgui.

Avatar

Нэргүй 2023-11-24 66.181.191.144

Хэт ачаалалтай ажиллаж байгаа бх л даа. Тэгээд ч сувилагч нарын цалин ямар билээ. Гэхдээ нэгэнт ажиллаж л байгаа бол хариуцлага эхэлж хөндөгдөх асуудал

Avatar

ккк 2023-11-24 202.131.245.69

чи үүнд нь өртсөн бол ингээд сайхан сэтгэл гаргаад татаад хэвтэж байх уу. балайраад байгаарай. өвчтй хог вэ.

Avatar

e 2023-11-24 202.126.93.124

Achaalal ih emch subilagch nariihaa toog nemeech ee , uul n sain emneleg shuu korana uyed ah duu nartaigaa ami nasaa abruulsandaa urgelj bayarlaj yabdag shuu .

Avatar

Нэргүй 2023-11-24 103.212.118.71

Хариуцлагагүй юмнуудыг хатуу шийтгэ!!! Том хүн бол ч дүүрч. Харин хүн болох гэж ядаж байгаа нялх амьтсыг зовоож хэрхэвч болохгүй!!!

Avatar

Нэргүй 2023-11-24 202.21.111.170

Ажиллах сувилагч байхгүй нэг хүн 2-3 хоног ажиллоаж байна лэ эш дээ сувилагчдын цалинг нэмээ ч ээ мангарууд аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж