АНХААР: Эрчим хүчээ хязгаарла!

АНХААР: Эрчим хүчээ хязгаарла!

АНХААР: Эрчим хүчээ хязгаарла!

Улаанбаатарт хүйтний эрч чангарч байгаа учир цахилгаан эрчим хүчний хэрэглээний ачаалал өсч байгааг анхаарууллаа. Тиймээс 17:00-22:00 цагт эрчим хүчээ аль болох хэмнэж, онц шаардлагагүй тохиолдолд цахилгаан хэрэгслүүдээ тэжээлээс салгаж, эрчим хүчний найдвартай аюулгүй байдлыг хангахыг УБЦТС ТӨХК-иас хүсчээ.

Цахилгаан хэрэглээгээ ухаалгаар зохицуулж хэмнэлт хийх аргуудыг олон. Тухайлбал, ашиглахгүй хэрэглэхгүй үедээ цахилгаан хэрэгслээ унтраах, А зэрэглэлийн шошготой (A+++, A++, A+,A, B, C…) зэрэг бүтээгдэхүүнийг сонгох. Мөн цахилгаан хэрэгсэл худалдан авахдаа эрчим хүчний хэрэглээний шошгийг харж сонголтоо хийхийг мэргэжлийнхэн зөвлөж байна.

Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхийн өнгөрсөн сард өгсөн мэдээллээр, эрчим хүчний салбарын хувьд өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд чадлын дутагдалд орсон. Эрчим хүч үйлдвэрлэлээсээ илүү хэрэглэдэг болсон гэсэн үг. Бид яаралтай шинэ эх үүсвэр барихгүй бол цахилгаан эх үүсвэрийн доголдолд орж болзошгүй.

Үнийн өсөлт, мөнгөний ханшаас шалтгаалан салбарт ажиллагсдын ажилд орж, гарах хөдөлгөөн их байна. Сүүлийн жилүүдэд их нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Бид цалин хөлсийг боломжтой хэмжээгээр нэмж байгаа боловч шаардлагатай түвшинд нэмж чадахгүй байна. Энэ мэт олон асуудлыг ярьж, гарц шийдэлд хүрэх байх.
Жилээс жилд эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдал нэмэгдэж байна. Энэ оны байдлаар 240 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна. Энэ алдагдлын цаана хийж чадаагүй засвар, бүтээн байгуулалтын ажил, хөрөнгө оруулалтын ажил, төлж чадаагүй бэлтгэн нийлүүлэгчдийн өглөг авлага байгаа. Ер нь өнөөдрийн байдлаар санхүүгийн алдагдлын гол шалтгаан нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ өртгөөс нь дор үнээр нийлүүлж байгаатай холбоотой. Бид дор хаяж өртөгт нь хүргэх шаардлагатай байна. Үнэ тарифын асуудлыг хариуцсан бие даасан Эрчим хүчний зохицуулах хороо гэж байгууллага бий. Бид өнөөдөр аж ахуй нэгж, яамнаас эрх бүхий байгууллагад саналаа байнга тавьж байгаа. Энэ асуудлыг удахгүй шийдэх байх гэсэн юм.
Гал алдаж болзошгүй нөхцөл байдалд тулж ирсэн учир хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байж эрчим хүчээ хэмнэхийг тус салбарынхан иргэдээс хүсч байгаа аж.

Тиймээс хүйтэн өдрүүдэд цагийн хязгаарлалттайгаар цахилгаанаа хэмнэхийг холбогдох газрууд уриалж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ж. Мөнхзул 2023-11-24 202.9.41.16

Тавинбэх дарга "Цахилгаан эрчим хүчний дутагдалд орж болзошгүй" гэж хэтэрхий их зөөлнөөр хэлжээ. 100 хувийн БАТАЛГААТАЙ орсон.

Avatar

Мөнхөө 2023-11-24 66.181.187.84

оон Дэлгэцийн донтолт эрчим хүч Зөв шүү хэмнэлт хийхэд л болно Ашиггүй олон арван ТВ-ийн нэвтрүүлэг 22 цагт бүгд зогсдог болгох Жилийн 4 улиралд өдөрт нь нарны байгалийн гэрэлд бүх айл өрх хоол цайгаа байгалийн гэрэл өдөржин тусдаг нарны орон нарны цахилгаан Газ- аар өдөрт хоол цайгаа хийж болно Урьд бид Лаа гаар болж л байсан ш дээ Хэмнэх зайлшгүй зүйл ? мөн шү!!!!Т

Avatar

Ч.Жаргалан 2023-11-24 66.181.187.84

Эрчим хүчний салбар хоосон уриалж яах вэ дээ Танай салбхр ЭХ Хэмнэх Хэмнэлтийн Хатуу заавар гаргаж мөрдүүлэх цаг болсон болохоос Шинэ эх үүсвэр ярих шаардлаша байхгүй Хэмнэхэдл болно Тооцоо хий Тооц ,?Ж\нь: Хот хөдөө өдрийн цагт жилийн 4 улиралд цахилгааныг Өглөө 99:00 цагаас ОРой 18:00 цаг хүртэл цахилгаан өгөхгүй байх Орой 18:00 өглөө 9:00 цагийн хооронд хүмүүс гэртээ унтах хүртэлээ ТВ үзэх г.м Төрөөс өвлийн эрсхүйтрэлд Гал алдахгүй байх арга хэмжээ аваачээ Бас гудамж талбайн гэрлийг унтр

Avatar

Нэргүй 2023-11-24 213.87.152.120

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-24 202.126.89.63

Тавинбэх дарга маш зөөлөн хэлжээ. Үнэндээ бол Монгол улс нь (малчин айл өрхөөс бусад) эрчим хүчний хувьд улс орны аюулгүй байдлыг хангаж чадахаа болиод удаж байна. Ямар нэг байгалийн давшгүй зүйл тохиолдох, аргагүй эрхэнд техникийн гэмтэл доголдол үүсэхэд шууд л гинжин холбоогоор нурж унан аюулгүй байдал алдагдахад бэлэн байгаа гэдгийг ойлгоосой.

Avatar

Нэргүй 2023-11-24 139.5.218.224

"Бид яаралтай шинэ эх үүсвэр барихгүй бол цахилгаан эх үүсвэрийн доголдолд орно" гэнэ үү?? Тэгвэл тэр Багануурын цахилгаан станцыг санаатайгаар гацаасан 10% Даваасүрэн, Усан цахилгаан станцыг царцаасан, төмөр замыг түгжсэн Женко нтр-т хариуцлага хүлээлгэ!!!!

Avatar

Зочин 2023-11-24 202.126.90.74

Оркууд хэзээч хүний үг ойлгохгүй. Тэртусмаа баян оркууд хамгийн зэрлэг адгуусууд.

Avatar

Нэргүй 2023-11-24 202.55.188.44

10 huviin davaasuren l*** baganuuriin tsahilgaan stantsi tusuliig unagasan

Avatar

Нэргүй 2023-11-24 183.177.99.226

хүмүүсээ оройн цагаар илүү дутуу залгаатай гэрэл цахилгаан хэрэгслээ салгахгүй бол болохгүй байна шүү !!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж