АНХААР: Эрчим хүчээ хязгаарла!

Хуучирсан мэдээ: 2023.11.24-нд нийтлэгдсэн

АНХААР: Эрчим хүчээ хязгаарла!

АНХААР: Эрчим хүчээ хязгаарла!

Улаанбаатарт хүйтний эрч чангарч байгаа учир цахилгаан эрчим хүчний хэрэглээний ачаалал өсч байгааг анхаарууллаа. Тиймээс 17:00-22:00 цагт эрчим хүчээ аль болох хэмнэж, онц шаардлагагүй тохиолдолд цахилгаан хэрэгслүүдээ тэжээлээс салгаж, эрчим хүчний найдвартай аюулгүй байдлыг хангахыг УБЦТС ТӨХК-иас хүсчээ.

Цахилгаан хэрэглээгээ ухаалгаар зохицуулж хэмнэлт хийх аргуудыг олон. Тухайлбал, ашиглахгүй хэрэглэхгүй үедээ цахилгаан хэрэгслээ унтраах, А зэрэглэлийн шошготой (A+++, A++, A+,A, B, C…) зэрэг бүтээгдэхүүнийг сонгох. Мөн цахилгаан хэрэгсэл худалдан авахдаа эрчим хүчний хэрэглээний шошгийг харж сонголтоо хийхийг мэргэжлийнхэн зөвлөж байна.

Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхийн өнгөрсөн сард өгсөн мэдээллээр, эрчим хүчний салбарын хувьд өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд чадлын дутагдалд орсон. Эрчим хүч үйлдвэрлэлээсээ илүү хэрэглэдэг болсон гэсэн үг. Бид яаралтай шинэ эх үүсвэр барихгүй бол цахилгаан эх үүсвэрийн доголдолд орж болзошгүй.

Үнийн өсөлт, мөнгөний ханшаас шалтгаалан салбарт ажиллагсдын ажилд орж, гарах хөдөлгөөн их байна. Сүүлийн жилүүдэд их нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Бид цалин хөлсийг боломжтой хэмжээгээр нэмж байгаа боловч шаардлагатай түвшинд нэмж чадахгүй байна. Энэ мэт олон асуудлыг ярьж, гарц шийдэлд хүрэх байх.
Жилээс жилд эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдал нэмэгдэж байна. Энэ оны байдлаар 240 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна. Энэ алдагдлын цаана хийж чадаагүй засвар, бүтээн байгуулалтын ажил, хөрөнгө оруулалтын ажил, төлж чадаагүй бэлтгэн нийлүүлэгчдийн өглөг авлага байгаа. Ер нь өнөөдрийн байдлаар санхүүгийн алдагдлын гол шалтгаан нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ өртгөөс нь дор үнээр нийлүүлж байгаатай холбоотой. Бид дор хаяж өртөгт нь хүргэх шаардлагатай байна. Үнэ тарифын асуудлыг хариуцсан бие даасан Эрчим хүчний зохицуулах хороо гэж байгууллага бий. Бид өнөөдөр аж ахуй нэгж, яамнаас эрх бүхий байгууллагад саналаа байнга тавьж байгаа. Энэ асуудлыг удахгүй шийдэх байх гэсэн юм.
Гал алдаж болзошгүй нөхцөл байдалд тулж ирсэн учир хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байж эрчим хүчээ хэмнэхийг тус салбарынхан иргэдээс хүсч байгаа аж.

Тиймээс хүйтэн өдрүүдэд цагийн хязгаарлалттайгаар цахилгаанаа хэмнэхийг холбогдох газрууд уриалж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж