Ерөнхий сайд авлигын дагнасан шүүхийн асуудлаар чуулганд мэдээлэл хийнэ

Ерөнхий сайд авлигын дагнасан шүүхийн асуудлаар чуулганд мэдээлэл хийнэ

Ерөнхий сайд авлигын дагнасан шүүхийн асуудлаар чуулганд мэдээлэл хийнэ

УИХ-ын намрын чуулганы 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

  • “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Бусад
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Улаанбаатар хотын утаа болон сайжруулсан шахмал түлшний талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.

Үүнээс гадна Ерөнхий сайд авлигын дагнасан шүүх байгуулах асуудлаар чуулганы хуралдаанд мэдээлэл хийхээр болжээ. Эргэн сануулбал, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барихаар тогтсон. Энэ дагуу Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж шүүхийн шатлалын үндсэн тогтолцоог хөндөхгүйгээр шүүхийн харьяалал, байрших газар, зохион байгуулалтыг өөрчлөх замаар иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг хангах, иргэнд үзүүлэх шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээмжтэй, үр нөлөөтэй анхан болон давж заалдах шатны шүүх байгуулах зорилготой юм.

Төсөлд Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулна. Мөн нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулахаар тусгасан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-11-24 59.153.112.120

Авилгыг хамгаалж хаацайлдаг шүүх болохвий дээ

Avatar

ХНН 2023-11-24 66.181.191.82

ШҮҮГЧИЙН ХАНШ Л ӨСНӨ ӨӨР ЯМАР Ч ҮР ДҮН ГАРАХГҮЙ. ХОНГИЛ ӨРГӨСНӨ… ТЭМЭЭН ДЭЭР ЯМАА . ХУДАЛЧ ХУЛГАЙЧ АВИЛГАЧ ШҮҮГЧ НАРАА ЯАЯА ДАА ГЭЖ БАЙХАД АХИАД ШҮҮХ БАЙГУУЛЖ ЯАХЫН…

Avatar

Нэргүй 2023-11-24 213.87.152.120

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-24 202.126.90.72

Шүүхээс гадуур шүүх байгуулж болохгүй хуультай даа

Avatar

авилгын шүүх гэж байгуулагдвал авилгын хэргээр эрх барьж байгаа нь яллагддаггүй болж бүр цагаандаа гарна 2023-11-24 66.181.160.91

АТГ байгуулагдснаар авилгын хэмжээ, цар хүрээ улам тэлсэн, авилга бол эрх барьж байгаа хүмүүсийн хооронд явагддаг процесс. эрх бариж байгаа нь өөрсдийгөө авилгын хэргээр шүүхгүй цагдаж хорихгүй. 2016 оноос хойш МАН засаглаад ганц ширхэг төрийн өндөр албан тушаалтай авилга хулгайн хэрэгтэнг хорисон уу. хөөн хэлэлцэх хугацаа, хялбар шүүх, мөрдөнгөөс прокуророос хэрэгсэхгүй болох зэргээр бүх хулгайчууд ялаас чөлөөлөгдсөн, хэдэн зуун тэрбумын хулгайч 20 саяын торгууль төлөөд л ялгүй болсон.

Avatar

зочид 2023-11-24 202.21.97.90

авилгын хууль авилгын шүүхтэй болсон цагт авилгын хууль хэрэгжинэ одоогийн шүүх газар дээр байхгүй болчихсон

Avatar

Зочин 2023-11-24 66.181.160.7

Шүүх байгуулаад шүүгчдийг томилохдоо анхаарах хэрэгтэй. Шүүгчид хулгай хийвэл дээрэмчид дээрэмдэх эрхтэй болдог гэж Шексптр хэлсэн байдаг

Avatar

Нэргүй 2023-11-24 202.179.27.246

ШҮҮХ ИХДСЭН ҮҮ ГЭХЭЭС БАГАДААГҮЙ. ТЭМЭЭН ДЭЭР ЯМААНЫ ГАРЗ._.. БАЙЖ ҮЗ

Avatar

Нэргүй 2023-11-24 59.153.115.62

хүн хэлмэгдүүлэв дээ. Хүний амьдрал, хувь заяа тоглоом биш!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж