Ерөнхий сайд авлигын дагнасан шүүхийн асуудлаар чуулганд мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.11.24-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд авлигын дагнасан шүүхийн асуудлаар чуулганд мэдээлэл хийнэ

Ерөнхий сайд авлигын дагнасан шүүхийн асуудлаар чуулганд мэдээлэл хийнэ

УИХ-ын намрын чуулганы 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

  • “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Бусад
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Улаанбаатар хотын утаа болон сайжруулсан шахмал түлшний талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.

Үүнээс гадна Ерөнхий сайд авлигын дагнасан шүүх байгуулах асуудлаар чуулганы хуралдаанд мэдээлэл хийхээр болжээ. Эргэн сануулбал, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барихаар тогтсон. Энэ дагуу Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж шүүхийн шатлалын үндсэн тогтолцоог хөндөхгүйгээр шүүхийн харьяалал, байрших газар, зохион байгуулалтыг өөрчлөх замаар иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг хангах, иргэнд үзүүлэх шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээмжтэй, үр нөлөөтэй анхан болон давж заалдах шатны шүүх байгуулах зорилготой юм.

Төсөлд Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулна. Мөн нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулахаар тусгасан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж