MLBB: "Team Lilgun" дэлхийн аваргын үндсэн хэсэгт нэг алхам ойртов

MLBB: "Team Lilgun" дэлхийн аваргын үндсэн хэсэгт нэг алхам ойртов

MLBB: "Team Lilgun" дэлхийн аваргын үндсэн хэсэгт нэг алхам ойртов

Хүүхэд залуусын дунд алдартай "Mobile Legends:Bang Bang" тоглоомын дэлхийн аваргын сүүлийн шат Филиппин болон Малайз улсуудад эхэллээ. Нийт 900 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн "Team Lilgun" оролцож байна. Үндсэн хэсэгт оролцох эрх олгох урьдчилсан шат өчигдөр/2023.11.23/ эхлэв. Энэ өдөр "Team Lilgun" эхний тоглолтоо Оросын "Umbrella Squad" багийн эсрэг хийн 2-1 гэсэн харьцаатай хожжээ.

Урьдчилсан шатанд нийт найман баг өрсөлдөж байгаа бөгөөд тэднээс хоёр нь үндсэн хэсэгт өрсөлдөх эрхээ авна.

Урьдчилсан шатны эхний өдрийн шилдэг тоглогчоор "Team Lilgun" багийн "Bebex" буюу Ч.Эрдэнэмөнх тодорчээ. Өдгөө 20 настай түүний хувьд өнгөрсөн сарын эхээр багийнхаа хамтаар улсынхаа аваргад түрүүлж, дэлхийн аваргыг зорих эрхээ авсан билээ.

"Team Lilgun" багийн хамтаар Хятадын "KeepBest Gaming", Аргентины "Imperio", Оросын "Umbrella Squad" багууд багтаж байна. Энэхүү тэмцээний аварга баг 300 мянган ам.долларын шагнал хүртэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-24 213.87.152.120

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-24 202.9.40.159

Залуучууддаа амжилт хүсье. Монгол хүний чадавхийг дэлхийд таниулж байгаа та нараараа бахархаж байна. Та бүгд гайхамшгийг бүтээж чадна. Хичээгээрэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж