Хүүхэд залуусын дунд алдартай "Mobile Legends:Bang Bang" тоглоомын дэлхийн аваргын сүүлийн шат Филиппин болон Малайз улсуудад эхэллээ. Нийт 900 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн "Team Lilgun" оролцож байна. Үндсэн хэсэгт оролцох эрх олгох урьдчилсан шат өчигдөр/2023.11.23/ эхлэв. Энэ өдөр "Team Lilgun" эхний тоглолтоо Оросын "Umbrella Squad" багийн эсрэг хийн 2-1 гэсэн харьцаатай хожжээ.
Урьдчилсан шатанд нийт найман баг өрсөлдөж байгаа бөгөөд тэднээс хоёр нь үндсэн хэсэгт өрсөлдөх эрхээ авна.
Урьдчилсан шатны эхний өдрийн шилдэг тоглогчоор "Team Lilgun" багийн "Bebex" буюу Ч.Эрдэнэмөнх тодорчээ. Өдгөө 20 настай түүний хувьд өнгөрсөн сарын эхээр багийнхаа хамтаар улсынхаа аваргад түрүүлж, дэлхийн аваргыг зорих эрхээ авсан билээ.
"Team Lilgun" багийн хамтаар Хятадын "KeepBest Gaming", Аргентины "Imperio", Оросын "Umbrella Squad" багууд багтаж байна. Энэхүү тэмцээний аварга баг 300 мянган ам.долларын шагнал хүртэнэ.
Холбоотой мэдээ