Сайншандад болсон барилдаанд аймгийн арслан Э.Мөнхжаргал түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.11.24-нд нийтлэгдсэн

Сайншандад болсон барилдаанд аймгийн арслан Э.Мөнхжаргал түрүүлжээ

Сайншандад болсон барилдаанд аймгийн арслан Э.Мөнхжаргал түрүүлжээ

Дорноговь аймгийн Сайншанд суманд улс тунхагласны 99 жилийн ойн хүчит бөхийн барилдаан өчигдөр/2023.11.23/ боллоо. Тус барилдаанд улсын заан Д.Анар, Б.Бат-Өлзий тэргүүтэй 64 бөх зодоглов. Ийнхүү долоогийн даваанд улсын заан Б.Бат-Өлзий, аймгийн арслан Э.Мөнхжаргал нар үлдсэнээс Архангай аймгийн Хотонт сумын харьяат Э.Мөнхжаргал түрүүлжээ. Их шөвөгт Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат улсын начин Д.Хүдэрбулга, дунд шөвөгт улсын харцага Т.Баасанхүү, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Б.Түвшинтөгс нар шалгарчээ.

Барилдааны үеэр Дорноговь аймгийн засаг даргын зүгээс улс, аймгийн цолтой ахмад бөхчүүд, ахмад засуулуудад болон тус барилдааныг зорин ирсэн улсын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулжээ.

Ирэх Ням гаригт бөхийн өргөөнд Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 99 жилийн ойн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой чансаа сайтай 128 бөхийн барилдаан болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж