Аль-Шифа эмнэлгийн даргыг баривчилжээ

Аль-Шифа эмнэлгийн даргыг баривчилжээ

Аль-Шифа эмнэлгийн даргыг баривчилжээ

Газын зурвасын хамгийн том эмнэлэг Аль-Шифагийн ойр орчимд Израиль, Хамасын мөргөлдөөн ширүүсэх болсон. Тэгвэл эмнэлгийн дарга Мохаммед Абу Салмия болон бусад эмчийг Израилийн армийнхан баривчилсан гэж Газын Эрүүл мэндийн яамнаас өчигдөр /2023.11.23/ мэдэгдлээ. Мохаммед Абу Салмия нь ДЭМБ-ын цуваатай хамт дүрвэх гэж байхад нь баривчилсан байна.

Израилийн Батлан хамгаалах хүчин түүнийг баривчилсан гэдгээ баталгаажуулаагүй ч байцаах шаардлагатай гэж мэдэгджээ. "Тэр байнга үгүйсгэдэг байсан. Эмнэлгийн удирдлага хүн туннелийн системийг мэдэхгүй байна гэж юу байх вэ? Мэддэг зүйлсээ бидэнтэй хуваалцах эсэхийг нь хармаар байна" гэж Израилийн хүчний хэвлэлийн төлөөлөгч хэлэв.

Аль-Шифа эмнэлэг дотор Хамас бүлэглэлийн эсрэг нарийвчилсан бөгөөд зорилтот ажиллагааг Израилийн хүчин өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн. Тус эмнэлгийг цэргийн зорилгоор ашигласан гэж Израиль буруутгаж буй. Олон зуун хүн шархдаж, дутуу төрсөн нярай хүүхдүүд амьд үлдэж чадахгүй байх магадлалтай болсон тул эмнэлгийн байдал улам дордож байгааг Абу Салмия өмнө нь анхааруулж байв.

Дашрамд дурдахад, Хезболла бүлэглэлийн удирдагч Хассан Насралла өчигдөр Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиантай Ливанд уулзжээ. Тэд Газын зурвас дахь Израилийн түрэмгийллийг зогсоох ажиллагааны явц, боломжуудын талаар хэлэлцсэн байна. Хоссейн Амир-Абдоллахиан Лхагва гаригт Хамас болон Палестины Исламын жихадын албаны хүмүүстэй мөн уулзжээ. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-24 213.87.152.120

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

роо 2023-11-24 49.105.82.13

Яг нацистуудтай адил болж энэ Жүүдүүд

Avatar

Ухаантуудаа ад үздэг улс гээд Оросын ТВ гээр гарч байсан орчуулж үзүүлэх юмсан 2023-11-24 202.179.21.194

Манай Монголчуудын 90 хувь нь усан тэнэг 10 хувь нь ухаантай аз болоход би тэдний нэг нь гэж хэлсэн ухаантай байдаг 1990 оноос хойш ном уншиж толгойгоо цэнэглэдэг улс ховор болсон 2 талыг бодож тунгаахаа байсан улс зүгээр л хотынхоо төвөөх яв тэгээд өөрийгөө түгэнэ нацист гэдэг үгийн утгыг мэдэхгүй улс улсаа хорлоно Монголыг Монголоор гэж үнэн учир нь усан тэнэгүүд их учир Монголд дайн хийх хэрэггүй зардлын нэмэр зүгээр хооронд нь хэрэлдүүл учир нь тэд тэнэг ухаантай улс нь ховор тэднийгээ ад үз

Avatar

Нэргүй 2023-11-24 192.82.64.212

Болдоггүй юм уу. Чиний үр хүүхэд ойр хавийханыг чинь а**а х***а гээд байхаар яах ёстой юм. Өт хүртэл хүрхээр арвалздаг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж