Аль-Шифа эмнэлгийн даргыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2023.11.24-нд нийтлэгдсэн

Аль-Шифа эмнэлгийн даргыг баривчилжээ

Аль-Шифа эмнэлгийн даргыг баривчилжээ

Газын зурвасын хамгийн том эмнэлэг Аль-Шифагийн ойр орчимд Израиль, Хамасын мөргөлдөөн ширүүсэх болсон. Тэгвэл эмнэлгийн дарга Мохаммед Абу Салмия болон бусад эмчийг Израилийн армийнхан баривчилсан гэж Газын Эрүүл мэндийн яамнаас өчигдөр /2023.11.23/ мэдэгдлээ. Мохаммед Абу Салмия нь ДЭМБ-ын цуваатай хамт дүрвэх гэж байхад нь баривчилсан байна.

Израилийн Батлан хамгаалах хүчин түүнийг баривчилсан гэдгээ баталгаажуулаагүй ч байцаах шаардлагатай гэж мэдэгджээ. "Тэр байнга үгүйсгэдэг байсан. Эмнэлгийн удирдлага хүн туннелийн системийг мэдэхгүй байна гэж юу байх вэ? Мэддэг зүйлсээ бидэнтэй хуваалцах эсэхийг нь хармаар байна" гэж Израилийн хүчний хэвлэлийн төлөөлөгч хэлэв.

Аль-Шифа эмнэлэг дотор Хамас бүлэглэлийн эсрэг нарийвчилсан бөгөөд зорилтот ажиллагааг Израилийн хүчин өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн. Тус эмнэлгийг цэргийн зорилгоор ашигласан гэж Израиль буруутгаж буй. Олон зуун хүн шархдаж, дутуу төрсөн нярай хүүхдүүд амьд үлдэж чадахгүй байх магадлалтай болсон тул эмнэлгийн байдал улам дордож байгааг Абу Салмия өмнө нь анхааруулж байв.

Дашрамд дурдахад, Хезболла бүлэглэлийн удирдагч Хассан Насралла өчигдөр Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиантай Ливанд уулзжээ. Тэд Газын зурвас дахь Израилийн түрэмгийллийг зогсоох ажиллагааны явц, боломжуудын талаар хэлэлцсэн байна. Хоссейн Амир-Абдоллахиан Лхагва гаригт Хамас болон Палестины Исламын жихадын албаны хүмүүстэй мөн уулзжээ. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж