Г.Хажидмаа нь “Бичил бизнесийг дэмжих сан”-аас зориулалт бусаар их хэмжээний зээл авсан гэх асуудлаар шүүхэд дуудагджээ.
“Монголын амлалт нэхэх эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Г.Хажидмаа гэгч нь өөрийгөө чухам үнэний дуу хоолой хэмээн жагсаал, цуглаан зохион байгуулж, цахим орчинд лайв бичлэг хийх болсон.
Тэгвэл Г.Хажидмаа нь 2016 онд Нийслэлийн хөдөлмөрийн газрын “Бичил бизнесийг дэмжих сан”-аас нөхөр Б.Батзоригийн хамт бусдын боломжийг хулгайлан 30,000,000 төгрөгийн зээлийг гаргуулан авсан боловч өнөөдрийн хүртэл төлөөгүй байна.
Г.Хажидмаа болон түүний нөхөр Б.Батзориг нарт холбогдох шүүхийн шийдвэр 2019 онд гарсан боловч өр, төлбөрөө барагдуулахгүй явсаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэж эд хөрөнгийг нь хураах ажиллагаа явагдаж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.