"Алибаба"-ийн хувьцаа унасан тул Жэк Ма санаагаа хураав

Хуучирсан мэдээ: 2023.11.24-нд нийтлэгдсэн

"Алибаба"-ийн хувьцаа унасан тул Жэк Ма санаагаа хураав

"Алибаба"-ийн хувьцаа унасан тул Жэк Ма санаагаа хураав

Хятадын технологийн аварга "Алибаба" компанийн хувьцаа өнгөрсөн долоо хоногт огцом унажээ. Тиймээс Жэк Ма хэдэн зуун сая ам.доллараар үнэлэгдэх хувьцаагаа зарах төлөвлөгөөгөө хойшлуулсан байна. Тэрбээр бараг 871 сая ам.долларын үнэ бүхий 10 сая хувьцааг зарахаар төлөвлөж байжээ. Гэвч компанийн хувьцааны үнэ тэрбумтны төсөөлж байснаас доогуур унасан тул нэг ч хувьцаа зарсангүй. 

Худалдааг Жэк Ма болон түүний буяны сантай холбоотой "JC Properties", "JSP Investment" байгууллагуудаар дамжуулан хийхээр төлөвлөсөн байсан. 

"Алибаба"-ийн хувьцаа Пүрэв гаригт Нью-Йорк хотод есөн хувиар, Баасан гаригт Хонгконгод бараг 10 хувиар унажээ. Ингэснээр компанийн зах зээлийн үнэлгээнээс 20 тэрбум ам.долларыг арчиж хаясан байна. Он гарсаар компанийн хувьцаа 10 гаруй хувиар унасан. 

Жэк Ма хувьцаагаа худалдах гэж байна гэх мэдээллийн дараа түүнийг компанидаа итгэх итгэлээ алдсан гэсэн цуурхал ч гарчээ. Компанийн зүгээс мэдэгдэхдээ, "Энэ бол наймдугаар сард боловсруулсан урт хугацааны төлөвлөгөөний нэг хэсэг" гэсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж