Гурван намын гишүүд автобусны хэргээр түр хороо байгуулахыг дэмжжээ  

Хуучирсан мэдээ: 2023.11.23-нд нийтлэгдсэн

Гурван намын гишүүд автобусны хэргээр түр хороо байгуулахыг дэмжжээ  

Гурван намын гишүүд автобусны хэргээр түр хороо байгуулахыг дэмжжээ  

АН-ын “Цавчаа ногоон”-ы асуудлыг шалгах ажлын хэсгийн үйл ажиллагааг дэмжиж, УИХ-ын 12 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байна. Гишүүдийн зүгээс “Цавчаа ногоон” автобусны худалдан авалтын суудлаар УИХ-ын Түр байгуулах ажлыг эхлүүлэх уриалж буй. Цаашлаад олон нийтийн нээлттэй сонсгол хийх санаачилгыг дэмжжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд “Авилга, хулгайн асуудлаар нам харгалзахгүй нэгдэж, хариуцлага тооцох  хэрэгтэй” гэжээ.

УИХ дээр нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдаж авсан “ногоон” автобусны худалдан авалтыг шалгах Түр хороо байгуулахад нийт 19 гишүүний үсэг шаардлагатай.  Үүний өмнө Хотын дарга Х.Нямбаатарын зүгээс “ногоон” автобусны хэргийг шалгуулахаар хууль хандаад байгаа.

Тэрбээр “Хот худалдан авалтын явцад гаалийн мэдээлэл зөрсөн нэг ширхэг ч автобус хүлээж авахгүй. Буруутай компаниудаас санхүүжилтээ татан авч, шинээр худалдан авах автобусны төлбөрт зарцуулна” гэсэн.

Тэгвэл АН-ын ажлын хэсгийн ахлагч Ц.Уянга “Ногоон” автобусны гэрээг цуцалсан мэтээр олон нийтийг төөрөгдүүлэлтэд оруулах гэж байна. Эхний асуудлаа шийдээгүй байж дахиж 80 автобус татвар төлөгчдийн мөнгөөр авах гэж  байна. Дахиж татвар төлөгчдийн мөнгөөр тоглох эрхийг олгож болохгүй  УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээрээ дамжуулан 318 тэрбумын парк шинэчлэлтэй холбоотой мэдээллийг эрх бүхий этгээдүүдээс авах, хянан шалгах түр хороо байгуулах гарын үсэг цуглуулах зэрэг ажлыг хийх болно” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж