Нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн Татварын албадын нэг цэгийн үйлчилгээний танхимд дарааллын дугаар зохицуулах системийг ирэх дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхээр болжээ. Ингэснээр татвар төлөгчдөд шуурхай, тэгш шударга, соёлтой үйлчлэх боломж бүрдэж байгаа юм. Нөгөө талаас татварын байцаагчдын ажиллах нөхцөл бүрдэж, татвар төлөгчид үзүүлэх үйлчилгээ сайжирна гэж үзсэн байна. Түүнчлэн татварын улсын байцаагчид үнэлгээ өгөх төхөөрөмж суурилуулж, татвар төлөгч үнэлгээг өгснөөр тухайн ажилтны үйл ажиллагаанд бодит үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой болох гэнэ.
П.Дэлгэр