Роналдо, Месси хоёрыг нэг талбайд харах төлөвлөгөө бүтэлгүйтэв

Роналдо, Месси хоёрыг нэг талбайд харах төлөвлөгөө бүтэлгүйтэв

Роналдо, Месси хоёрыг нэг талбайд харах төлөвлөгөө бүтэлгүйтэв

Хөлбөмбөгийн спортын өнөө цагийн хоёр ноён оргил болох Кристиано Роналдо, Лионель Месси нарыг хамтад нь талбайд харах гайхалтай боломж байлаа. Харамсалтай нь, Мессигийн Интер Майами багийн зүгээс ирэх оны хоёрдугаар сард болох “Riyadh Season Cup” тэмцээнд оролцох боломжгүй гэжээ.

Тус тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс Месси, Роналдо хоёрын сүүлийн бүжиг гэх утгатай маркетингийн ажлыг эхлүүлж, олны анхаарлыг татаж чадсан ч эцэстээ ажил хэрэг болж чадсангүй. Интер Майамигийн гаргасан мэдэгдэлд “Өнөөдөр Интер Майамиг ‘Riyadh Season Cup’ тэмцээнд оролцоно гэх утгатай мэдэгдэл гарчээ. Энэ бол худлаа. Удахгүй бид бүхэн 2024 оны улирлын өмнөх тоглолтуудынхаа мэдээллийг гаргах болно” гэв.

“Riyadh Season Cup” тэмцээнд нийт гурван баг оролцох бөгөөд Роналдогийн Аль-Насср болон Неймарын Аль-Хилал багууд оролцохоо мэдэгдсэн гэнэ.

Месси, Роналдо хоёр хамгийн сүүлд “Riyadh Season Cup” тэмцээний хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр учраа тааран тоглож байлаа. Тус тоглолтод Мессигийн ПСЖ 5-4 гэсэн харьцаатай Роналдогийн Аль-Насср багийг буулган авсан.

Месси, Роналдо хоёр замналдаа нийт 36 удаа тааран тоглосноос Месси 16 удаа, Роналдо 11 удаа тус бүр ялж, үлдсэнд нь тэнцжээ. Тэд хамгийн анх 2008 тоглож байсан түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2023-11-23 203.23.199.221

ronaldo xen be zugeer neg odonzor messi bol domog pele maradona messi gesen domoguud baix bolno

Avatar

Нэргүй 2023-11-23 213.87.149.99

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж