"Монгол хаан" жүжгийг улс төрийн нюанстай гайхамшигтай бүтээл гэж онцолжээ

"Монгол хаан" жүжгийг улс төрийн нюанстай гайхамшигтай бүтээл гэж онцолжээ

"Монгол хаан" жүжгийг улс төрийн нюанстай гайхамшигтай бүтээл гэж онцолжээ

БНХАУ-д хориглосон ч, Их Британийн нийслэл Лондон хотын алдарт "Колизэй"-д нээлтээ хийж, ердөө дөрвөн өдөр болж буй "The Mongol Khan" (Тамгагүй төр) монгол драмын талаар Английн урлаг судлаачид төдийгүй барууны томоохон хэвлэлүүд “гайхалтай, ер бусын” хэмээн тодотгож мэдээлж байна. Иймд бид "The Mongol Khan" жүжгийн талаар барууны хэвлэлүүд болоод урлаг судлаачдын гаргасан шүүмж, нийтлэлийг цувралаар хүргэж байна.

Тодруулбал, Нью Йорк хотод төвтэй олон улсын театрын бүтээлүүдийн талаар мэдээлэл нийтэлдэг broadwayworld.com сайтад "Шүүмж: Тамгагүй төр, Лондонгийн Колизиум-Улс төрийн нюанстай гайхамшигт бүтээл" гэсэн мэдээлэл нийтлэгдсэн байна.

Тус мэдээлэлд;

Орчин үеийн үзэгчдэд түүхийг таниулдаг Шекспирийн жүжиг мэт “Тамгагүй Төр” жүжиг Вест Энд дэх хамгийн том театрт өргөн бүрэлдэхүүнтэй тоглогдож шуугиан тарьж байна. Уг бүтээлийг Монголын зохиолч Бавуугийн Лхагвасүрэн 1998 онд бичжээ. Херо Баатар найруулгаар Лондонд тоглогдож байна.  Жүжгийг Жон Ма орчуулж, Оливьегийн шагналт Тимберлейк Вертенбакер Английн теаврын хөрвүүлэлт дээр ажилласан.

Жүжигт хоёр мянган жилийн өмнөх Арчуг хааны тухай өгүүлнэ. Түүний хоёр хатан хоёулаа ханхүү төрүүлдэг ч нэг нь хааны хүү, нөгөө нь түүний шадар зөвлөх Эгэрэгийн хүү ажээ. Хаан өөрийн төрсөнхүүг (Гүргэл хатны Хучир хунтайж) илүүд үзэх үеэс Эгэрэг үр удмаа (Цэцэр хатны Ачир хунтайж) хаан ширээнд залгуулахаар сэтгэж нялх үрсийг сольдог.

Хөвгүүд нас биед хүрэх үед хааны хайртай хүү хэрцгий догшин авиртай, үе үе татаж унадаг өвчтэй нэгэн болсон байна. Арчуг хаан Эгэрэг ч бас татаж унадгийг анзааран Хучираа хаан ширээнд залж, төрсөн хүүгээ цаазлуулах хэцүү шийдвэр гаргажээ. Өшөө авалт, цаазлалт, аллага, тулалдааны үзэгдлүүдийн дараа хаан л ганцаараа үлддэг.

Энэ улиралд бидний үзсэнтэй харьцуулахад Тамгагүй Төр жүжигт АҮДТ-ийн Питер Граймс шиг үзэгчдийг татах эсвэл Иолантегийн хөгжөөнтэй өнгө аяс байхгүй хэдий ч Жорж РР МАРТИН-ы зохиол мэт гайхалтай үзвэр, жүжгийн үзэгдлээр дамжуулан өөрсдийгөө таниулж байр сууриа эзлэх аж. Гурван цаг үргэлжилдэг гэхэд зохиол нь тун ядмаг ч театрт зөвхөн зохиолын төлөө театрт ирдэг хүн цөөн. Колизейд тавигдсан сонгодог эмгэнэлт олон жүжгүүдтэй харьцуулахад “Тамгагүй Төр” жүжиг удаан, нуршуу темптэй хэдий ч бүжигчид, акробатчид зэрэг олон тооны жүжигчид байгаа нь тайз хийгээд зохиолын дутууг нөхөж байлаа.

Гоо зүйн тухайд ялангуяа, хувцаслалт, тайзны дизайн, гэрэлтүүлэг нь West End-ийн шилдэг бүтээлүүдээс ялгарахааргүй байсан бөгөөд зураач асан Баатарын театрын гайхалтай мэдрэмжийг харуулдаг. Магадгүй энэ нь АҮДТ-ийн The Valkyrie-г ч бүтэн үзээгүй хүмүүсээс үндсэн жүжгээс илүү хэв маягийг илүүд тавьсан гэж ойлгогдож болох юм. (Зохиолын гүнд булагдсан хэв маягийг дээд зэргээр харуулсан, хэсэг нь хаан Вотан Приманигийн тайзан дээр өөрийн төсөөллийн дөлийг тойрон алхдаг).

Хааны дүрд тоглосон Ганболдын Эрдэнэбилэг дүрдээ орж гайхалтайгаар амилуулдаг. Тэрбээр Сугарын Болд-Эрдэнийн бүтээсэн аймшигт зөвлөхийн дүр, Уртнасангийн Уранчимэг, Одхүүгийн Дөлгөөн нарынЦэцэр, Гүргэл хатны дүр гэх мэт бусад дүрийг дарж байна.

Жүжгийн үеэр тараасан танилцуулгаас (брошур) үзвэл энэхүү Тамгагүй Төр жүжиг  Их Британиас зургаа дахин том газар нутагтай хэдий ч хүн ам цөөтэй Монгол Улсын зөөлөн хүчний бодлого гэдгийг үгүйсгэх аргагүй. Далайд гарцгүй тус улс Орос, Хятад (Уг жүжгийн Хятад улсад хориглосон) дарамттай тулгардаг.

Хэрэв АҮДТ нь Колизиум эсвэл бусад театрт олон янзын өнгө төрхтэй жүжиг тавих нь үнэн бол "Тамгагүй Төр" жүжиг нь “Хулганы өргөө” мюзиклээс өөр бүтээл үзэж байгаагүй эсвэл театрт хөл тавьж үзээгүй хүмүүст тун таатай санагдах нь дамжиггүй. Хааны дараагийн довтолгоог би тэсэн ядан хүлээж байна" гэжээ. Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
9
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-11-23 124.158.69.215

Европчууд бол хөгийн хүмүүс дээ. Монголынхоо Уран жүжүгийн хамт олонд баяр хүргэж улам их амжилт хүсье

Avatar

Нэргүй 2023-11-23 59.153.87.59

Энэ бүтээлд оролцож хөдөлмөрлөж байгаа баг хамт олонд ажилын амжилт хүсий. Эртнээсээ л азийн урлаг соёлыг тийм хурдан хүлээн зөвшөөрдөггүй хөгшин европ шүү дэ. Тусгаар тогтносон Монгол улсын минь жүжгийг хүлээн авч үзэж, шүүмж бичиж байгаа нь маш том ололт мөн шүү.
Тэр том урлаг судлаачдын шүүмжинд өртсөнд баяр хүргий.
Цаашидын ажилд нь амжилт хүсий. Улам урагшаа дайчин байгаарай.

Avatar

Нэргүй 2023-11-23 202.126.88.140

Manaid haytadiin erliizvvd ene jvjigiig muulj ih soliorch post bichij baigaa ichij baina ch hamgiin muu teneg jvjig gej soliorch baigaa …tegjil baig delhiin olon oron magtaad ireh deer muulj baisan teneg eumnuud øøroosei ichih tsag ni irnee ene jvjig delhiid gaihuulah tsag ni udahgvi irnee muu malnuudaa

Avatar

1000 2023-11-23 202.72.243.182

Баатарын найруулгыг "Үндсэн агуулгаасаа хэтэрч хэв маягийг илүү үзүүлсэн байна." гэсэн нь манайхны ТЭР ЖИЛИЙН УЛСЫН баяр наадмын клип шиг дөвчигнөсөн бүжиглэх аядсан юм л болж дээ.

Avatar

эхийг уншив, нийтлэл бүхэлдээ таалагдаагүй 2023-11-23 202.126.88.67

бичсэн хүн орчуулга хоёр бие биендээ таарсан таар шуудай байна, гэхдээ санаа авах зүйл олон, бас зарим нэг буруутгал нь зүгээр л хувь хүний сонирхолын асуудлыг хөндсөн байна билээ (ер нь бол хүсэл сонирхлын талаар маргадаггүйг бүгд мэднэ), уул шугамдаа Шекспирийн драмтай дүйцүүлсэн нь их анхаарал татаж байна, Лхагвасүрэн агсан драмыг Шекспирийн түвшинд, нэг бол түүнээс давж бичсэн хэрэг байх нь

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.183.49

Херо Баатар найруулагч өөрийгөө дэлхийн сонгодогуудын түвшинд хүрсэн гэж эндүүрчээ ! Тэнд чинь өөр, өндөр хөгжсөн соёл иргэншил байнаа, хө ! Таныг барууны урлаг, соёлын ертөнц хүлээж авсагүй, "улс төрч" гэж харжээ !Түүнийг ухаар !
Одоохондоо Монголдоо Женко, Данх хоёрынхоо хорыг найруулаад л явж бай !
Мөдхөн Монголд ч таныг тоохоо болино доо !

Avatar

Нэргүй 2023-11-23 103.57.95.95

Ёстой ичмээр, олонхи нь шоолсон бнлэ штэ.

Avatar

Хотын унаган залуу 2023-11-23 59.153.114.221

хогийн найруулга жинхэнэ ядмаг сур сар хийсэн уйтгартай ёстой тархины хэмжээгээр найруулсан жужиг

Avatar

Нэргүй 2023-11-23 213.87.149.99

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Зочин 2023-11-23 66.181.182.157

"Тамгагүй Төр" жүжиг нь “Хулганы өргөө” мюзиклээс өөр бүтээл үзэж байгаагүй эсвэл театрт хөл тавьж үзээгүй хүмүүст тун таатай санагдах нь дамжиггүй гэж яг л дүгнэж. Юм үзээгүй, урлаг соёлын ойлголтгүй гаруудад бол ванлий л гэж байна

Avatar

Нэргүй 2023-11-23 5.151.90.129

Google translate хийцэн чигээр нь явуулцан байна уу үгүй юу хаха

Avatar

Нэргүй 2023-11-23 178.174.229.45

HUNNU GURNII IH HAADIIG DORD UZEJ SANAANAAS ZOHOISON MUUHAI TUUH ODOO BUR UNEN BOLJ HUVIRAH N DEER N NAIRUULAGCH GJ HELBER BOLOOD MUNGU HUUSUN NUHUR BUUR BANTAN BOLGOOD YUMS ENGIIN BHDAA AUGAA BAIDAG . GETEL ENE JUJUG BOL BUTEHGUI EE

Avatar

Нэргүй 2023-11-23 202.126.89.156

зохиолыг ядмагхан гээд байх юм. тэгэхээр зохиолуу, найруулга нь ядмагхан юмуу

Avatar

Нэргүй 2023-11-23 202.9.46.221

Аль аль нь

Avatar

Нэргүй 2023-11-23 202.126.88.219

ядмагхан..тэгээд улс төриин агуулгатай блохоор нь Гятадууд зөвшөөрөөгүй юм бна. айлын хүүхэд иим айхтар гш..

Avatar

зочин 2023-11-23 66.181.166.196

Энэ жүжгийн пиар цөмөрлөө шүү, заримдаа арай л хэтрүүлээд байх шиг

Avatar

Нэргүй 2023-11-23 66.181.183.49

Энэ сөрсөн базаагаа дэмжүүлээд Баттулгынхаа троллууд аар баахан коммент бичүүлээч !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж