Дорноговьд сураггүй болсон нэг хүний цогцсыг олж, нэг хүнийг эрэн хайж байна

Хуучирсан мэдээ: 2023.11.23-нд нийтлэгдсэн

Дорноговьд сураггүй болсон нэг хүний цогцсыг олж, нэг хүнийг эрэн хайж байна

Дорноговьд сураггүй болсон нэг хүний цогцсыг олж, нэг хүнийг эрэн хайж байна
ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас төөрсөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Дорноговь аймгийн Иххэт суманд малдаа явж байгаад төөрч, сураггүй болсон нэг иргэнийг эсэн мэнд оллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Гурванзагал, Матад, Сэргэлэн, Чойбалсан сум, Сүхбаатар аймгийн Асгат, Баруун-Урт, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Онгон, Уулбаян, Сүхбаатар, Түвшинширээ, Түмэнцогт, Халзан, Эрдэнэцагаан сум, Хэнтий аймгийн Баян-Овоо, Баянмөнх, Галшар сум, Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Мандах, Сайншанд, Сайхандулаан суманд нийт 335 иргэн сураггүй болсноос 15:00 цагийн байдлаар 333 иргэнийг эсэн мэнд оллоо.

Мөн Дорноговь аймгийн Айраг суманд нэг иргэний цогцсыг олж, Дорнод аймгийн Матад суманд нэг хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж