"Автобусны буудлын шалгагч нар сард 19 мянга гаруй зөрчил илрүүлдэг"

Хуучирсан мэдээ: 2023.11.23-нд нийтлэгдсэн

"Автобусны буудлын шалгагч нар сард 19 мянга гаруй зөрчил илрүүлдэг"

"Автобусны буудлын шалгагч нар сард 19 мянга гаруй зөрчил илрүүлдэг"

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 68 шалгагч автобусны буудлууд дээр өдрийн найман цагаар ажиллаж байна. Нийтийн тээврээр зорчигчдын “оргил цаг” буюу өглөөд 07:20 цагаас 11:20 хүртэл, оройд 15:20 цагаас 19:20 хүртэл  ажиллана. Шалгагчдын  үүрэг нь зорчигчид смарт картаар үйлчлүүлж буй эсэхийг хянах, цэнэглэх, автобусны жолооч нар зорчигчдоос  бэлэн мөнгө авахыг шалган мэдээлэх, мөн иргэдэд автобусны буудал, номерыг  зааварчилж  өгөх юм. Тэдний ажлын нөхцөл байдал, үр дүнгийн талаар тодрууллаа.

“Таван шар” автобусны буудлын хянагч Ц хэлэхдээ, "Өдөрт найман цаг ажилладаг. Нэг буудал дээр хоёр хянагч ажиллахад өдөрт нийлээд 20 орчим смарт карт зарна. Бид буудал дээр байгаа хүмүүсийн голоор өөрсдөө яваад үйлчилдэг болохоор ТҮЦ-үүдээс илүү олон карт борлуулж, цэнэглэдэг. Жолооч нар зорчигчдоос бэлэн мөнгө авбал зургийг нь  дараад цааш нь мэдэгддэг болохоор бэлэн мөнгө авах нь бас харьцангуй бага болчихоод байгаа. Гэхдээ шалгагч нар цөөхөн учраас хүч хүрдэггүй. Яг өвлийн хүйтэнд бол ядаж дулаан автобусанд суугаад хяналт шалгалтаа хийгээд явдаг бол сайхан л байна.

“Монгол хюндей киа компани” автобусны буудлын хянагч Н ярихдаа, "Өдөр өдөрт өөр өөр автобусны буудал дээр хуваарилагдан ажилладаг. Жолооч нар бэлэн мөнгө авч байгааг мэдээлэхээр Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар шалгаж торгодог. Байгууллагаас гадаа зогсч, шалга гэвэл гадаа зогсоно, суугаад яв гэвэл суугаад л явна даа. Гэхдээ ихэнхдээ буудал дээр зогсч хяналт шалгалтаа хийдэг. Буудал дээр зогсоод ажиллах үед мэдэхгүй хүмүүст чиглэл зааж өгдөгөөрөө давуу талтай.

Харин Нийтийн тээврийн газраас мэдээлснээр "Шалгагчдын ажлын үр дүнг судлахад нэг сарын хугацаанд бэлэн мөнгөөр зорчсон зөрчил 12219, үлдэгдэл хүрэлцэхгүй картаар зорчих зөрчил 7635 гээд нийт 19854 зөрчлийг илрүүлжээ. Цаашдаа шалгагч нарын ажлын нөхцөл боломжийг сайжруулах, иргэдийг соён гэгээрүүлэх талаас нь анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж. Автобусанд суугаад шалгалтаа хийгээд явах нь үр дүн харьцангуй бага учраас гадаа зогсч ажилладаг. Зорчигчдыг бууж суухад нь торгохдоо гол нь биш, хүмүүст зөв дадал суулгах зорилготой учраас автобусны буудлууд дээр зогсох нь тохиромжтой” хэмээсэн юм.

                                                                                                                  Б.НАРАНГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж